Миний анхны хайрын түүх
2014/01/12
Сайн байцгаана уу захидал унших өдрийн мэндийг хүргье. Түрүүхэн нэг юмны талаар сонсоод нээх сонин болчихлоо. Би эхнэртэй л дээ танилцаад 2 жил гаран болж байна гэхдээ энэ түүх маань эхнэр бид 2-н талаар бишээ миний анхны хайрын түүх юм байгаам. Юм найруулан бичихдээ тааруухан тул хаанаас нь яаж эхэлхээ сайн мэддэгүй ээ. Би 10 жилдээ охидтой нээх харьцаж чаддагүй хүүхэд байж билээ. PC тоглоол явж байдаг тийм хүүхэд тэгж явсаар байгад төгсөөд их сургуульд орлоо. Яг ч 9 сарын 1 ороогүй юмаа 14 хоног хоцорч орж байсан санагдаж байна.
Намайг ороход ангийхан хоорондоо нилээн нүүр хагарцгаасан байлаа эхний цаг шууд л лекцийн танхимд орохоор байсныг тодхон санаж байна. Лекцийн танхимд хүүхдүүдийг хараал сууж байхад 1 охин миний нүдэнд бүр дэндүү онцгой харагдаж билээ цэвэрхээн царайтай хар нүдтэй урт хар үстэй үс нь бүр гуяндаа хүрэхээр урт үстэй үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж явдаг. Тэр охиныг би анх хараал дурласан юм. Тэр охины нэрийг Гэрлээ гэдэг байлаа. Өдөр болгон лекц ордог байлаа лекцэнд суух дуртай байж билээ ямарч хичээл орох нь хамаагүй лекцэнд суухдаа тэрэнтэй илүү ойр байдаг байлаа.
Учир нь тэр манай нөгөө ангийн охин байсан хичээл дээр тэрэнтэй дандаа харц тулгардаг хэхэ өөр юм харж байгаал тэрэн лүү харахад тэр бас яг надруу харж таардаг байлаа. Иймэрхүү маягаар 1 сар гаран явлаа. Гэрлээ руу маш олон банди нар хандарч байдаг нь илт мэдэгддэг хүүхдүүд зүгээр явуулахгүй ямарч байсан 1-р курсдээ л хамгийн царайлаг охин нь байсан юм.
Лекцийн танхимд үргэлж 1 л ширээндээ суудаг хажууд нь өдөр болгон өөр өөр банди нар суусан байдаг байж билээ. Би зүгээр л хэдэн ширээний цаанаас хараад л сууж байдаг байсан. 1 өдөр зориг гаргаад Гэрлээг ширээндээ суухаас нь өмнө ширээнд нь суугаад авлаа Гэрлээ ирээд миний хажууд суулаа би гэдэг хүн Гэрлээгийн хажууд 1 л их номын хүүхэд лекцийг алдалгүй бичиж нтр хэхэ Гэрлээ бичиж амжаагүй зүйлээ надаас асуугаал тэгж анх удаа Гэрлээтэй юм ярилтцсан юм даа. Завсарлгаанаар ширээнээсээ босолгүй хичээлийн талаар ярилцаал 2 ангийнхаа талаар ярьж байтал дэвтэрийнхээ арын хуудсийг үзүүлснээ танайх ийм юм хийснэ үү гээл ангийнхаа бүх хүүхдийн утасны дугаарыг бичсэн байдгийм. Тэгснээ энэ гэхэд миний дугаар гээл шууд өөрийнхөө дугаарыг зааснаа дэвтэрээ хаачив. Би тэрүүхэн хооронд дугаарыг нт цээжилдэг юм байгаа биздэ
Яг тэр өдөр юмаа хичээл тараад 2 ангийнхан хоорондоо бооцоотой PC тоголхоор болов нилээн орой болтол тоглож байгаад буудал руу явж байтал Гэрлээ ганцаараа алхаж явна би хүүе юу хийж яваан гэсэн сургууль дээр ым хийж байгаад оройтчлоо гэхээр нь танайх хаана байдгийн би дөхүүлээд өгөх үү гэсэн чинь тэг л дээ гээл инээж билээ. Би тэгэхэд анх удаа эмэгтэй хүнийг гэрт нь хүргэж өгч билээ. Зөндөө удаан алхсан юм яриад л гэрийнх нь үүдэн дээр очоод бас зөндөө удаан юм ярьж байгаад гэр лүүгээ орохоор болов.
Би харих замдаа утас руу нь мсж бичтэл чи яаж миний дугаарыг мэддийн гэхээр нь өдөр чамайг хальт харуулахад чинь цээжилциймаа гээл одоо бодоход сайхан дурсамж шүү. Маргааш нь дахиад хүргэж өгөв тэрний дараа ч гэсэн нилээн хэдэн өдөр гэрт нь хүргэж өгсний дараа би Гэрлээд сайн болсноо хэллээ тэгээд 2-лаа үерхье гээд л тэгсэн Гэрлээ инээж байснаа маргааш хариугаа хэлий гээд гэр лүүгээ гүйгээд орчиж билээ. Орой гэртэй очоод нойр хүрэхгүй үүр цайлгаж байснаа тодхон санаж байна бөөн юм бодоостой.
Маргааш нь зөвшөөрсөн хариу авлаа би гэдэг хүн зүгээр л энэ дэлхийн хамгийн азтай хүн боллоо яаж баярлаж байсныг минь үгээр хэлэхийн аргагүй удалгүй манай сургуулийн танилцах үдэшлэг болов хамт бүжиглэж гэр лүү нь хамт алхаал гэрийнх нь үүдэн дээр ирээд Гэрлээгийн уруулан дээр нь үнсэж билээ. Миний анхны үнсэлт Гэрлээгийн ч бас. Тэр олон залуучуудаас яагаад намайг сонгосон юм бол гэж гайхдаг байж билээ. Байрных нь гадаа тоглоомын талбай дээр хамтдаа тоглоол эгч нь гарч ирээд хүүе гэртэй ороо ч орой болчлоо гэхээр Гэрлээ гүйгээд л тэгж байснаа буцаж гүйж ирж миний цамцийг өгснөө үнсээд буцаал гүйчиж билээ
Тэр үе ч сайхан байж дээ Гэрлээ яг шинэ жилийн үеэр надаас салъя гж хэллээ би гайхаад асуутал сургуулиаас гарах гэж байгаа аав ээж 2-той хөдөө явахаар болсон гэж байна гэхдээ явах эсэх нь шийдээгүй байгаа ер нь салсан нь дээр гэв. Би ч бөөн юм болж байв Гэрлээч нүүр өгөхгүй намайг хаячив. Би гэдэг хүн хэд хоног хичээлдээ очилгүй архи нтр ууж тэнэгтэв сургууль дээр очиж явж байгаад баригдаж шалгалт нтр ээ өгөхгүй явсаар байгаад сургуулиасаа гарчихваа хөөрхий. Хүнд анх дурлаад хаягдах мэдрэмжийг анх тэгж амсав. Сургуулиасаа гарч ажил хийж эхлэв Гэрлээ ч дугаар нтрээ сольчихож ангийнхантайгаа уулзах завгүй ажил гэр гэж явсаар байгаад зун болов.
1 бороотой орой утсанд мсж ирээд унштал Гэрлээ байна залгаад жаахан юм ярьлаа. Гэрлээ би дүүгээ хараад гэртээ байна уулзах уу гэж бай байна шууд л хувцасаа өмсөөд Гэрлээгийн гэрийн гадаа ирлээ. Гэрлээ дүүгээ гэртэй унтуулсан гээд гадаанаа нээх гоё болсон сууж байна зөөлөн бороо шиврээд л тэр орой үнэхээр сайхан. Өнгөрсөн явдалуудыг ырьж инээлдээл гэхдээ би аймар тэнэг хөндий харьцаж тэнэгтсээр байгаад Гэрлээ гэрлүүгээ орохоор болов. Би тэгэхэд л Гэрлээг насан туршдаа алдснаа сүүлд ойлгосон. Тэрнээс хойш 6 жил өнгөрчээ хуучин гэрээсээ нүүсэн байлаа. Хааяа хаана юу хийж яваа бол 1 уулзах юмсан гээл зөндөө л боддог байлаа.
Харин өнөөдөр ангийнхан охинтой таралдаад яриан дундаа асуутал 4-р курс төгсдөг жилдээ жирэмсэн болоод төгссөн цаадах чинь одоо хүүхдээ хараад гэртэй байгаа байх гэдгийг дуулаад би 1 сонин болчихлоо. Яагаад байгаагаа ороо ч мэдэхгүй юм. Уг нь би эхнэртэй болсон хүн шүү дээ гэтэл одоо надад хамаагүй болсон тэр хүнийг хүнтэй суугаад хүүхэдтэй болсон гэдгийг дуулаад уур хүрээд ч байх шиг дотор 1 л сонин болчлоо. Та бүхэн миний бүтэлгүй хайрын түүхийг цаг гаргаж уншиж суусанд баярлалаа. Дэндүү нуршуу урт юм биччихлээ уучлаарай.
Эх сурвалж: www.cekc.mn
Зочин · 2014/01/17
Martaj heregui shuu. Iim saihan hairaa setgeldee nandignan hairlaarai.Harin ehneree bitgii gomdoogooroi.Uhaantai amidraarai amjilt
Зочин · 2014/01/13
Чи манай анги байсан юм шиг байна. Гэрлээг сайн санаж байгаа ч чамайг хэн гэдгийг мэдэж чадсангүй ээ.
Зочин · 2014/01/13
kkkkk yg nadtai adilhan yum bishvv bi bs 1r kvrstee 1 zaluud harsaar bgaad duralchhaj bilee. gehdee chm shg verheegvi l dee bi tegeed udalgvi surguuliaasaa garchihsan ternees hoish 4n jil ungurch bn haayaa zvgeer ***n amraarai gj opoi utasruu ybuuldag blaa. surguulias garsniihaa daraa ch bs. tvrvv jiliig hvrtel haaya msj bichdeg bsan. tegsen hernee bi uuruu nz zaluutai bolood 2 jil bolj bn. ter hvn maani nz ohin en ter gj facedee ymar 1n ohinii zurag tawidaggvi bsan. harin sayhan faciig ni vzsen nz ohintoi bolchihson hamt awhuulsan zurgaa facedee tawichihsan ble. bi teriig harch.d setgel neeh so bolchihson. chm shg bvr verheegvi murtluu shvv. 1 l gunigtai bgaaz dee ayndaa martagdah blgvi dee.
Зочин · 2014/01/13
genen tsailgan saihan l durlal bn odoo martsan ni deer bx o