Ардчиллын партизан Э.Бат-Үүл "гудамжинд" гарчээ
2018/03/13
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Сандуй “Э.Бат-Үүл нар манай нам нийслэлд засаг барьж байх үед эхлүүлсэн “Гудамж” төсөл, дөрвөн замын уулзваруудыг өргөжүүлж шинэчлэх зэрэг төслийг үргэлжлүүлсэн болохоос биш тэдэнд нэг ч шинэ төсөл байгаагүй.
“Нарны гүүр”-ийг ч бидний үед барьж эхлээд дуусгасан боловч 2012 оны есдүгээр сард туузыг нь хайчилснаар Э.Бат-үүлийн хийсэн бүтээн байгуулалт болсон түүхтэй” гэж ярилцлага өгсөн байдаг. Түүний дараа 2016 оны есдүгээр сард болсон нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцын талаар хэлэлцжээ. Энэ үеэр Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “Хашаа байшингаа байраар солихыг зөвшөөрч, газраа чөлөөлсөн 615 айл түрээсийн байранд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй болж, гудамжинд гарчихаад байна” гэж мэдээлсэн байх юм. Уг нь хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц барихаа амлаж байсан ч 2012-2016 онд ихэнх барилга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас шалтгаалан зогсонги байдалд орж, амины орон сууц бүхий хороолол нэг ч баригдаагүй аж. Дээрх хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан гэх боловч үр дүн нь үзэгдэж харагдахгүй, зарцуулалт нь тодорхой бус байгааг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид шүүмжилж байжээ. Үүнд Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай ч нэр холбогдоод авсан. Тухайлбал, Б.Чулуудайн “Гранд лайн” компани “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэрийн дор 11 тэрбумын гэрээ хийж, тал хувийг нь бэлнээр гаргуулж авсан талаар төслийн тайланд дурдаж, шүүх цагдаагаар явж байсан билээ. АН засаг барьж байх үед ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явсан Улсын баатар, ардчиллын лидер Э.Бат-Үүл өнөөдөр намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооноос хасагдаж, арга ядахдаа өөрийн бужигнуулж орхисон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг “туг”-аа болгож, тэнд амьдарч буй жирийн иргэдийг турхирч, жагсаал цуглаан зохион байгуулсан болж явна. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдэг л энэ байх. Өөрийнх нь хийж чадаагүй, магадгүй хүсээгүй ажлыг бусад нь давуу гүйцэтгэж байгаад атаархаж, “хор найруулах” ч сайн улс төрчийн үйлдэл биш дээ.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Хүннү · 2018/03/14
Бат-Үүл чи муу байна. Олон зүйлийн эхлэлийг тавичхаар өөрөө ард нь хоцрох юм. Хамгийн том нь энэ "ардчилал" одоо тэр ардчилал хаана байна лав л улс төрд алга бүгд худлаа ярьдаг хулгай хийдэг луйварчид болсон монгол улсыг луйварчидын гарт өгсөн хүний нэг нь өөрөө шүү дээ. Бид ийм л байх уу өнгөрсөн 30 жилд манай төрд гарсан дарга нар ардчилалын сайхан бүхнийг өөртөө авч муу муухайг нь ард түмэн улс орноо сүйрүүлхэд ашгилсан үүний гол буруутны нэг нь бас л өөрөө яагаад гэхээр та нар "ардчилалын үнэт зүйлийг хамгаалж чадаагүй, ардчидалын нэр барисан луйварчидад хамаг эрх мэлдээ өгөөд туусан" .
Зочин · 2018/03/14

Зочин · 2018/03/13
ОДОО УЛС ТӨРӨӨС ХОЛХОН БАЙ . 30 ААД ЖИЛ АН -Ы УДИРДЛАГАД БАЙЛАА . УЛС ЭХ ОРОН ӨРНӨӨС ӨӨР ЮМГҮЙ . 1
Зочин · 2018/03/13
ОДОО УЛС ТӨРӨӨС ХОЛХОН БАЙ . 30 ААД ЖИЛ АН -Ы УДИРДЛАГАД БАЙЛАА . УЛС ЭХ ОРОН ӨРНӨӨС ӨӨР ЮМГҮЙ . 1
Зочин · 2018/03/13
ger horoololiig ustgah heregtei bur bagadaa yandanguudiig
Зочин · 2018/03/13
Naad buural zunugiin talaar bvv bich gudamjind haya
Зочин · 2018/03/13
Naad buural zunugiin talaar bvv bich gudamjind haya
Зочин · 2018/03/13
Гэр хороололын ажлыг зев голдиролд оруулж хашааны газрыг унэд оруулсан алдсан зуйл бий Харин одоо хашааны газрыг хямдруулж авах ногоон тесел гэх мэт гое нэрээр халхавчилж газрыг унэгуйдуулэх ажил явагдаж байгааг ард иргэд шуумжлэлтэй хандаж байгаа уунийг тёр засаг нь дэмжихгуй байгаа нь Харин ч Сонин байна