Б.Жаргалсайхан: "Жаст"-ын Ш.Батхүүг шоронд үхүүлж болохгүй...
2018/03/13
50 тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв.
Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй. Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ.
Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз. Эрдэнэт үйлдвэр жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очино. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ.
Зочин · 2018/03/15
ҮНЭН ШҮҮ БАТХҮҮГ ЦААШ ХАРУУЛАХ ХҮМҮҮС НЬ ТҮРҮҮВ НЭГ НӨХӨД НЬ ЦААД ЭЗЭД НЬ МЭДЭЭЖ БИЗНЕСИИГ НЬ БУЛААСАН ХҮМҮҮС НАР ШҮҮ ХАМГААЛАЛТАНД АВЧ НӨГӨӨДҮҮЛИИГ НЬ ЯАРАЛТАЙ ХОРЬ
NARUTO · 2018/03/14
Буян Жагаа үнэн хэлсэн байна. Гэвч.....гэдэг асуулт байна. сонирхол нь цааш харуулах бол ЦААШ ХАРУУЛЖ Л ТААРАА. үхүүлэхгүй нь төлөө ажиллах үлдлээ АТГ,ШШГГ анхаарч ажиллаач гэж ард түмний өмнөөс хийчээнгүйлэн гуйя. та нарыг үнэний талд, ард түмнийхээ талд гэдэгт ИТГЭЖ байна шүү
Зочин · 2018/03/13
Үнэн шүү.