Цөмийн хатан хаан уу, чимээгүйн содон дүр үү
2018/03/14
УИХ-ын намрын чуулганы хаалтын үеэр үг хэлсэндээ бахархаж суугаа эрхэм гишүүнийг А.Ундраа хэмээнэ. “Миний бие намрын чуулганы хаалтын үеэр үг хэллээ” хэмээн өөрийн зургийн хамт цахим орчинд цацсан нь олон нийтэд таалагдсангүй. Үг хэлсэн нь их ажил амжуулсны шинж үү гэх байдлаар түүнийг элдэвлэн эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлэв.
Гэхдээ энэ бол түүний хувьд үнэхээрийн “том” амжилт юм. Учир нь А.Ундраа парламентын босго алхсанаасаа хойш үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн нь ёстой л энэ байх. Өнгөрөгч намрын чуулган гэхэд 34 хуралдаж, О.Баасанхүү гишүүн 74 удаа үг хэлж, 289 минут зарцуулсан байхад эрхэм түшээ ганц удаа таван минутын үг хэлсэн албан бүртгэлтэй. Тэр нь өнөөх онгирон жиргэсэн ганц нь байх. Түүнээс биш хөөрхий минь үнэндээ асуулт ч тавьж үзээгүй онгон дагшин бүсгүй гишүүн юм шүү дээ. Тиймээс үг хэлсэн явдал нь өөрийнхөө хувьд бахархалт зүйл байхаас яахав.
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч төлбөрөө төлөөгүй 393 иргэний нэрс дунд эрхэм гишүүний нэр ч ёс юм шиг дагалдана. Тодруулбал, жагсаалтын 36-д УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэр зурайх бөгөөд 1998 онд Хойд Каролайнагийн Их сургуулийн цөмийн физик атомын мэргэжлээр сурсан хэмээн Боловсролын зээлийн сангийн бүртгэлд хадагджээ. Тэрбээр АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэргийг хамгаалж байсан. Докторын зэрэг хамгаалахынхаа өмнө сургалтын төрийн сангийн зээлээр сурч байжээ. Тэрбээр гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн анхны төгсөгчийн нэг, МУИС-т физикч мэргэжил эзэмшсэн. 1996 онд Итали улсад Физикийн дээд энергийн олон улсын төвд нэг жилийн дипломын ажил хийсэн. 1998-2002 оны хооронд Америкийн Каролина мужийн Ралэйн их сургуульд докторын зэрэг хамгаалж байсан намтартай.
Улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн орж ажилласан. Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх болж дэвшсэн байдаг. Энэ үед түүний нэр Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон тарж, А.Ундраа гэж хэн бэ хэмээн олон нийтэд зүслэгдэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл Японы “Майничи” сонинд гарч, шуугихтай зэрэгцэн АНУ-ын Стэнфордын их сургуульд багшилж байсан цөмийн физикийн доктор А.Ундраа гэдэг бүсгүй гэнэтхэн л Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэсэн албанд томилогдсон нь олны анхаарлыг татсан. Тиймдээ ч тухайн үеийн Гадаад хэргийн сайд Г.Занданшатарын шууд бус томилгоо, халаа сэлгээний улмаас хэргийн эзнээр А.Ундрааг тодруулж, тэрбээр “Би өөр ажилд очихоор болсон тул энэ ажлаасаа гарч байна” хэмээн хэвлэлээр мэдэгдэл хийж байлаа. Гэвч удалгүй түүнийг УИХ-ын даргын зөвлөхийн албанд очих тухай яриа чих дэлссэн боловч мань хүн Эрдэс баялаг эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн юм. Эцэст нь халдашгүй дархан эрхтэй төрийн түшээ болж Төрийн ордонд морилсон нь энэ. Өнөөгийн УИХ-ын гишүүн А.Ундрааг “Онги гол”-ын Ч.Мөнхбаяр “Цөмийн хатан хаан” хэмээн нэрлэж байлаа.
Жилдээ 50 сая төгрөгийн орлоготой А.Ундраа УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Монгол Улсад “МонАме” хэмээх шинжлэх ухааны төв байгуулан, захирлаар ажиллаж байсан юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг
Нийгмийн шуудан сониноос
hogiin huuhen · 2018/03/15
am ni udeestei ene hoolnoo sabiig tanihgui um baina sh dee . Er ni emegtei gishuudees Narantuyagaas uur zub dyy gardag huuhen alga Yarih geed ch um medehgui teneg abgai nar . Harin boow idej syydag Ouynchimeg oboo tsadaad um idehgui boljeee kkkkk ha ha ha ha shog shog

Хүннү · 2018/03/14
Хөөх наад авгай чинь манай тойргоос УИХ гишүүн болсон юм. Одоо манай тойрог хамгийн хэрэггүй хүнийг нэрэл гэвэл энэ Ундрааг л нэрлэнэ. Сонгогчод минь ээ ийм хүмүүсийг дахин бүү сонго хайран мөнгө. Ер нь нэр дэвшигч биш сонгогчид өөрснөө мөнгө босгож УИХ-д төлөөлөлөө суудгах нь зөв юм биш үү. Тэгсэн нөхцөлд иймэрхүү гишүүд байхгүй болно шүү дээ.

зочин · 2018/03/14
ЧАДАМЖ БАЙХГҮЙ МЭДЛЭГ ХҮРЭХГҮЙ
хаха · 2018/03/14
пааааа гүүүээ мөн том ажил хийжээ энэ ажума
УНДРАА · 2018/03/14
ДУУГАЙ ХҮНИЙ ДООДОХ НЬ НОЙТОН ГЭЖ ЧИМЭЭГҮЙ УНГАЖ ҮНЭРТҮҮЛЖ СУУДАГ АВГАЙ