Аз жаргалтайгаар хохир
2018/03/15
Сайхан сэтгэлтэй гэнэн цайлган байхаар хүмүүст ашиглуулаад байх юм гэж гомдлох хүмүүс олон байдаг. Адилхан л муу санаа гаргаж байхгүй бол болохгүй юм байна яах уу? Ашиглуулаад байх уу? Муу санаатай болох уу? гэж хүмүүс их асуух юм. Би аз жаргалтайгаар хохир гэж хариулдаг. Хайрлаж байгаагаа, үнэнээрээ байгаагаа, сайхан сэтгэлтэй байгаагаа битгий алд. Сүүлд нь харамсах зүйл үгүй. Бурханы өмнө ч нүүр бардам. Тэгж байхад ингээд байхдаа яахав дээ гэж бүү өөрийгөө зовоо. Зөв байгаадаа сэтгэл хангалуун байж зовж биш жаргаж уйлж биш инээж тусла. Яагаад гэвэл үйлийг чи үнэн хийсэн бол үр дүн гарах нь үнэн байдаг юм. Санаа бүү зов. Аз жаргалтайгаар хохир. Яагаад заавал муухай сэтгэлтэй хүнийг дагаж муухай сэтгэлтэй болох ёстой гэж. Сайхан сэтгэлээ хэзээ ч битгий алд. Энэ чиний үнэ цэнэ эрхэм нандин зүйл чинь байх болно. Яг үнэндээ чиний зүгээс хохирол биш жаргал байх болно.