М.Энхсайхан АТГ-ын дуудсан хугацаанд ирсэнгүй
2018/03/16
Авлигатай Тэмцэх Газраас Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг яллагдагчаар татсан тухай 3-р сарын 5-нд мэдээлсэн билээ.
Мөн түүнийг долоо хоногийн дотор Монголд ирж, яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зурж, мэдүүлэг өгөхийг шаардсан юм. Харин үүнээс хойш 10 хоног өнгөрсөн ч М.Энхсайхан ирээгүй байна.
М.Энхсайханг 2014 онд Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэх үедээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн шалгаж буй. Тухайн үед М.Энхсайхан Монгол улсын Сайдаар ажиллаж, мега төсөл хариуцаж байсан юм.
Ч.Явуухүү
sonin.mn
Зочин · 2018/03/16
Хэл дээрээс оймсоо гозогнуулах нь дээ
хулгайчид · 2018/03/16
Наад хуужаагаа хил дээр шууд баривчил.
Зочин · 2018/03/16
Төрийн өмнөөс явсан бол Төр дуудсан үед ирэх нь иргэний үүрэг мөнөөс мөн. В.И. Ленин