Ээж аавдаа гологдсон ч эмээ, эмэг эхээ асран халамжилдаг 5 настай бяцхан охин
2018/03/16
Таван настай охин ээждээ хаягдсан ч өөрийн эмээ, өндөр эмэг эхээ асарч халамжилдаг байна. Түүний үеийн охид цэцэрлэгт явж ээж аавдаа эрхэлж барби тоглоомоор тоглон өсдөг бол хятад бяцхан охин Анна Ванг хоёр эмээгийнхээ асрамжлагч юм. Охины эцэг төрөөд гурван сартайд нь шоронд явсан бол эх нь дахин хүнтэй гэрлэн эмээ ээж охиноо хаян оджээ. 92 настай эмэг эх нь хэвтэрт, эмээ нь үе мөчний өвчтэй явж чаддаггүй учир охин маш сайн асран хамгаалагч болсон байна.
Хөршүүд нь ногооны талбайгаасаа ногоо авахыг зөвшөөрдөг тул дан ногоогоор эмээ нараа хооллодог гэнэ. Эмээ нараа тогтмол бие засуулж гэрээ сайн цэвэрлэдэг аж. Охин хааяа ээжийгээ санахаараа зөндөө уйлдаг хэмээн ярьжээ.
irgen · 2018/03/17
2 emeegee asarch halamjilj bga ym chin ach buyan ni irne huurhiiduu nylah amitan hetsuul ym daa
irgen · 2018/03/17
2 emeegee asarch halamjilj bga ym chin ach buyan ni irne huurhiiduu nylah amitan hetsuul ym daa
Mongol · 2018/03/16
Uiliin ur ene met nylhast l tusah ymdaa zailuuldaa, zaya n tushih blguide