Иргэдийн таалдаггүй улстөрчид энэ байна
2018/03/20
МЭК судалгааны байгууллагаас нэгэн судалгааны ажил хийжээ. Энэ хүрээнд Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид гэсэн “номинаци”-аар иргэдийн нэрлэсэн улстөрчдийг зарласан байна.
Энэхүү судалгааг МЭК судалгааны байгууллага ямар нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрсдийн санхүүжилтээр гүйцэтгэсэн гэдгийг онцолжээ. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 800 хүнээс 2018 оны гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан гэнэ.
Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлсэн байна. Тэрээр Ерөнхий сайд байсан, одоо хууль тогтоох байгууллагын тэргүүн хийж байгаа, бас эрх баригч намын даргаар хоёр ч удаа ажилласан хүн. Тэгэхээр М.Энхболдын хувьд иргэдэд таалагддаг, шилдэг улстөрчдийн жагсаалтад бичигддэггүй юм гэхэд ийм улстөрчдийг тэргүүлнэ гэдэг сонин, хачин л дүн байгаа юм. Гэхдээ түүнийг ингэж дүгнэсэн нь УИХ-ын нэр хүнд тааруухан байгаатай холбоотой байж болох юм. Мөн М.Энхболдоос эртнээс “зүүгдэж” ирсэн өвлийн морин уралдаан, нийслэлийн газрын асуудал зэрэг ч нэрмээс болсон байхыг үгүйсгэхгүй.
Энэ жагсаалтын хоёрдугаарт УИХ-ын гишүүн Д.Гантулга оржээ. 2016 онд дөнгөж сонгогдоод УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгддэг байсан энэ залууг өдгөө “бандааш” Гантулга гэдэг болсон. Д.Гантулгын талаар яриад байх зүйл үүнээс өөр үгүй. Товчхондоо, Д.Гантулгаас болж энэ УИХ-ын нэр хүнд навс унаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Судалгаанд хамрагдсан иргэд Д.Гантулгын араас Ц.Нямдоржийг хамгийн таалагддаггүй улстөрчөөр нэрлэсэн байна. Тэрээр үе үе дуугарч зарим нэг асуудалд огцом байр сууриа илэрхийлэх нь бий. Гэвч дэндүү шударга, хатуу үгээ үйлдлээр биелүүлэхдээ баахан тааруу байж мэдэхээр байгаа юм. Учир нь шүүмжлээд байдаг сэдвүүдэд нь түүнтэй хамаарал бүхий этгээд, эсвэл өөрөө холбогдчихсон тууж яваа тохиолдол хэд хэд дуулдсан. Хэзээ ч эцэслэгддэггүй Ц.Нямдоржийн талаарх мэдээлэл олон нийтэд эргэлзээ төрүүлдэг байж мэднэ.
Жагсаалтын дөрөвдүгээрт Нийслэлийн Засаг дарга Су.Батболд бичигдсэн байна. УИХ-ын гишүүнээр хэд хэд сонгогдсон тэрээр улс төрийн туршлага арвинтай хүн.
Тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдэж, нам нь ялсны дараа Нийслэлийн Засаг даргаар гэнэт томилогдсон. Гэвч Су.Батболд хууль тогтоох байгууллагын гишүүн байх, гүйцэтгэх засаглалын тэргүүн байх хоёрын ялгааг нэг салгахгүй явсаар өнөөдрийг хүрсэн байж мэдэх юм. Учир нь Улаанбаатар хот бол улсын доторх улс шүү дээ. Нөгөөтэйгүүр улстөрчдөд, ялангуяа тэргүүлэх улстөрчид заавал байх ёстой харизм гэдэг юм Су.Батболдоос харагддаггүй.
Уг нь тэр ажиллаад л байдаг. Гэвч иргэд түүнээс МАН-ын сонгуулийн үеэр амласан “Аз жаргалтай Улаанбаатар” хэзээ бий болохыг л хүлээж байгаа нь мэдээж юм.
Тэдний араас Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, У.Хүрэлсүх нарыг нэрлэжээ.Ер нь тэгээд иргэд таалахгүй байна гэдэг ганц нэг гол шалгуураас л болж байгааг энэ улстөрчид мэдрэх хэрэгтэй байх.
Юу гэвэл, улстөрчдийн ёс зүй, этекийн асуудал л энэ “номинаци”-ийг шалгаруулсан байна. Нэг үгээр, эдгээр улстөрчдийн хэлж байгаа нь хийж байгаатайгаа хэр зэрэг нийцэж байгааг судалгаанд хамрагдсан хүмүүс шалгуураа болгожээ гэж ойлгож болохоор байна.
Дээрээс нь УИХ-ын гишүүн “бандааш” Д.Гантулгын үйлдэл шиг ёс суртахууны алдаа УИХ-ыг бүхэлд нь харлуулж, 76 гишүүнийг бүгдийг нь ч энэ жагсаалт руу түлхэж мэдэхээр байгааг бас анзаарч болох юм.
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Zochin · 2018/03/20
Onojee
Зочин · 2018/03/20
Нямдорж гуай гэнэт гарч ирээд л нэр нь гарахаар гарч ирээд л Сонин байна шүү алмааруулдаг нөхөр яах гэж байгаа нь мэдэгдэхгүй иим хүмүүс л аюултай шүү
Зочин · 2018/03/20
Нямдорж гуай гэнэт гарч ирээд л нэр нь гарахаар гарч ирээд л Сонин байна шүү алмааруулдаг нөхөр яах гэж байгаа нь мэдэгдэхгүй иим хүмүүс л аюултай шүү
ZOCHIN · 2018/03/20
MURAT GISHUUNII OROND HURELSUKHIIG ANDUURAAD TAVITSAN YUM BISHUU
ZOCHIN · 2018/03/20
MURAT GISHUUNII OROND HURELSUKHIIG ANDUURAAD TAVITSAN YUM BISHUU
ZOCHIN · 2018/03/20
MURAT GISHUUNII OROND HURELSUKHIIG ANDUURAAD TAVITSAN YUM BISHUU
ZOCHIN · 2018/03/20
MURAT GISHUUNII OROND HURELSUKHIIG ANDUURAAD TAVITSAN YUM BISHUU
Зочин · 2018/03/20
ug ni xeden jiliin omnoxon 76 uxna gedeg bsandaa odoo 76 gaga bolj bx shiv
Зочин · 2018/03/20
Мэлгэр хамгийн доор шааж явна. Нэр нь цэвэр байгаан байна
Зочин · 2018/03/20
Хэний залиалгатай судалгаа вэ. Эзнийг нь зарлачих