Хориотой бодис хэрэглэсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг нь хаслаа
2018/03/21
Допингийн эрсэг үндэсний төв өнгөрсөн онд болсон өвлийн барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс шинжилгээ авч, допинг илэрсэн 4 бөхийн барилдах эрхийг хасчээ. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан байна.
Тухайн авсан шинжилгээгээ БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна. Уг шинжилгээгээр хориотой төрлийн бодис илэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарт “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдууллаа.