Цусанд нь байдаг юм болов уу?
2014/01/14
Сайн байцгаана уу. Би нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг эмэгтэй байна 26 настай. Бид 2 суугаад 4 жил болж байна. Ер нь л манай хүн жаахан уух дуртай байсан. Би бага багаар уудаг найз нараас нь хөндийрүүлж чадсан. Гэхдээ л 7 хоногт заавал 1 уучихаад байх юм. Өөрөө бол дуу багатай, их дотогшоо хүн л дээ. Харин уухаараа эсрэгээрээ дуу шуу ороол инээгээл эхэлнэ. Гэхдээ уулаа гээд оройтож гадуур тэнэхгүй. 10 гээл ороод ирнэ. Бас янз бүрийн муухай авир байхгүй. Уучлаарай ханиа миний буруу гээд л унтаад өгдөг. Би ч өөрөө их тайван хүн. Уулаа барьлаа гээд хэрүүл уруул хийгээд байдаггүй. Ер нь бид 2 нэгнийгээ элдэвээр хэлж хэрэлдэж байгаагүй. Нэгнийгээ чи гэж хүртэл хэлж чаддаггүй. Хайр өөрөө тэгсэн биз дээ. Хайрыг тэгэхээр нь тэгсэн байхгүй юу гэх мэтээр л бага зэрэг маргаад өнгөрнө.
Ажилдаа сайн, хүүхдүүддээ хайртай сайн аав. Гол нь жаахан уучих гээд байх юм. Уг нь бол тааруулаад л аятайхан ороод ирдэг юм. Тэгтэл өнөөдөр хөл дээрээ тогтож чадахгүй орж ирлээ. Анх удаа л ийм байдлыг нь харлаа. Бас л уучлаарай ханиа, миний буруу арай л их уучихлаа гэж хэлээд унтаад өглөө. Ер нь ээж аав 2 нь жаахан уух дуртай хүмүүс байдаг юм. Өөрөө ч ээж аав 2-гоо уугаад байхаар уурлана, гомдоно, гутрана. Тэгсэн хирнээ өөрөө бас уугаад байх юм. Цусанд нь байдаг юм болов уу?
Ер нь би хэрүүл хийхээс илүү эвтэйхэн эвээр хэлээд ойлгуулчихдаг юм. Заримдаа овоо ухаараад уухгүй нэлээн удна. Тэгснээ л уучаад байхын. Элдэв зан гаргадгүй ч гэсэн үе үе согтуу орж ирээд байгаа аавыгаа хараад хүүхдүүд минь буруу үлгэр дууриалал авах вий гэж санаа зовох юм. Яавал архинаас хол байлгах вэ? Та бүхэн санал бодлоо хуваалцаач…
Зочин · 2014/01/17
iim hemjeend uuj bval yu ni bolohgui baih vee. nohor chin duugai taldaa hun bol dotor ni ih bodol ergeldej bgaa. stresee tailaad yavj l baig dee. dotroo bachuurch setgelee zovooj yavj bgaad neg odor nohor chin unaaad ogvol yana. stresee tailj bsan ni zov doo
Зочин · 2014/01/17
7 honogt 2-3 uuna tegeed ireed agsan ****** tavij ehner huuhdee zovoodog nuhur bn shuu dee. Tiim ****oor neeh hundeer bitgii tusgaarai.Manai nuhur arhi uuchaad uurlahgui l bol bi barag bayrladag.Agsan tavij eldeveer helcheed marg**** ni hudlaa ****an am tangarag tavidag hun uneheer itgehed hetsuu bdag shuu.harin ch chi aztai bna.Nuhuruu arhi uudaggui bolgoj chadna gedegt chin itgej bna.Tanai ger buld az jargaliig husey
Aagii · 2014/01/17
Uneheer 7 honogt 1 l uudag, uuhdaa bas ert irchihdeg bol asuudal baihgui l bna sh dee. Odoo bol 7 honogt 1 uuh ne engiin, baih yostoi l zuil bolson. Ale boloh bdag l zuil shig huleej avbal het ts****lahgui baij magad. Horeh, hynah tusam eregtei humuus temuuleh geed baidag taltai daa...
Зочин · 2014/01/16
henruu materialaa yvuukahiin maildeh yumuu
Зочин · 2014/01/16
zuw bodoltoi sain ehner bn ussun orchin humuujil bas nuluulnu shu gehde buh zuil uurus ni ***ltga**** gedgig sain oilguul yarilts
Зочин · 2014/01/16
materialaa yavuulaad utasniiha dugaariig uldeedgiin.
Зочин · 2014/01/15
yaj zahidal yvuuldag yum be
Зочин · 2014/01/15
naiz naraas n l ih zuil ***ltgaala ern uruu tatagdaad bgaan bishuu
Зочин · 2014/01/15
odoo l chinii her uhaantai busgui ve gedeg chin haragdana da. shiruulj bolohgui, zuulun bj bolohgui, uugaad, uulgaad bj bolohgui gedegiig chi sain medej bgaa.
Зочин · 2014/01/15
Энэ маш зөв бодолтой сайхан бүсгүй байна.Ийм эрүүл зөв сайхан сэтгэлгээтэй хүний амьдрал аяндаа тэгш сайхан болно.Танай гэр бүлд амжилт хүсье.Өссөн орчин нөлөөлдөг байж болох юм.Гэхдээ танай нөхрөөс өөрөөс нь бүх зүйл шалтгаална.Үүнийг л сайн ойлгуул.
Зочин · 2014/01/15
chi hiih ajilgui uidaad nohrooroo oroldood bga mu