АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэх эрхтэй юу?
2018/03/23
-25 тэрбум ам.доллар яг хаана очоод шингэчихсэн юм бол -
Манай улсын гадаад өр хуримтлагдсаар өдгөө 25 тэрбум ам.доллар болжээ. Харин Монгол Улсын ДНБ 12.5 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 4,353 ам.доллар. Ингээд харахад энэ их гадаад өрийг бид яах гэж бий болгов.
Мөн 25 тэрбум ам.доллар яг хаана очоод шингэчихсэн юм бол. Өнөөдөр монголчууд С.Баярцогтын 10 сая еврогийн офшор дансны эргэн тойронд л эргэлдэж, учир нь үл олдох сэдвээр өөр хоорондоо хэмлэлдэж байгаа. Гэтэл бидэнд улсаа бүхлээр нь алдах аюул учраад чамгүй удсаныг хүмүүс мэдсэн болов уу. Статистик дүнгээс харахад энэ 25 тэрбум ам.долларын өрийн ихэнхийг Монгол Улс 2012-2016 оны хооронд буюу АН-ын засаг барьж байсан дөрөвхөн жилийн хугацаанд тавьсан байх юм.
Гэтэл АН-ынхан өдгөө засаг барьж буй МАН-аас хариуцлага нэхэж, жагсаал цуглаан хийнэ хэмээн өдөр болгон ухуулга хийж, ард олны тархийг угааж байгаа нь ичгэвтэр биш гэж үү.
Одоо бол жирийн иргэн Дорж, Дулмаа нар ч АН-ын ганц чаддаг зүйл нь ард иргэдийн тархийг угааж, аливаа зүйлсийг харлуулах нь хэрээс хэтэрч байгааг хэлээд өгөх биз ээ. Тиймээс тэднийг 2012-2016 онд засаг барьсан хэр нь өнөөдөр хариуцлагын асуудал асуух хүмүүс мөн үү гэж асуумаар байна. Хамгийн наад захын жишээгээр тайлбарлахад бондын мөнгө, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг анх барина гэж төсөвлөж, босгосон хөрөнгө гээд тоочоод байвал толгой эргэм их мөнгөний тоо гарна.
Харин ч тэд одоо хүртэл буруугаа бие бие рүүгээ чихсээр суугаа. Уг нь ч эзэд нь тодорхой гэдгийг бүгд мэддэг. Харин мань хэргийн эзэд одоо ариун дагшин царайлж, С.Баярцогтыг баалангаа өөрсдийнхөө хэргийг далдалсаар суугаа нь эмгэнэлтэй.
Харин ч тэдний тавьсан өрийн асуудлаас болж төр засаг ажлаа урагшлуулахын тулд гаднаас зээл гуйж, ирэх сараас дэлхийн өнцөг булан бүрт бадар бариад мөнгө царайчлахаар мордох гэж байна.
Тэгвэл дээд тэнгэрт улсынхаа санхүүг даатгасан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Дубайн гэрээг гарын үсгээрээ баталгаажуулж, өнөөдрийн Оюу толгойн их хэрүүлийн эхлэлийг тавьсан Ч.Сайханбилэг зэрэг эрхмүүдийн нэртэй холбогдоод байдаг нөгөө их мөнгө хаана байгаа хэрэг вэ. Тэдний заримынх нь хэргийг нь шалгаж байгаа, баривчиллаа, байцаалаа гэдэг ч улс хохирлоо барагдуулсан тохиолдол энэ хугацаанд нэг ч гарсангүй. Жишээ дурдахад, “Фортуна” Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нар “Чингис”, “Самурай” бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэн таран хийсэн гэдгээр шалгагдаж буй боловч хэрэг нь хаана хүрч замхрахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Энэ мэтчилэн гадаад хөрөнгө оруулалтууд, үнэн хэрэгтээ өрнүүд замхран алга болжээ. Хэрвээ энэ их мөнгө Монгол Улсын хөгжил дэвшилд наалдан үлдсэн бол нэг хэрэг. Гэвч 25 тэрбум ам.доллараас гялайж гялтайх ганц ч ажил үлдээгүй нь л үнэн билээ.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Зочин · 2018/03/25
Одоо хэмлэлдээд нэгэнт өнгөрсөн. Хэн хэнийгээ гэхэв. Удахгүй хятад ганц хоп гээд дуусаа. Юун АН юун МАН юун МАХН. Юун монголын газар шороо, юун урвагч, юун хулгайч. Бүгд дуусаа. Хятад улс шинээр алтан булгын хэлээр зааглагдана.

зочин · 2018/03/24
АН намаас 2012-2016 оны хооронд энэн их өр тавиад юу хийсэн тухай тайлан авах хэрэгтэй .Одоо АН нам ард түмний төлөө юм хийхгүй худал ард түмнйй тархийг хупал үгээр 28 жил угаалаа. Тэрнээс болж манай монгочууд эв нэгдэлгүй хар амиа бодсон ядуу сэтгэлгээтэй, өдөр хоногоо өнгөөрөсөн бүгд банкны өртөй болсон доо хэрэв АН намын Элбэгдрж эх орон ард түмнээ бодсон болого явуулсан бол одоо ийм болохгүй байсан . Анх Элбэгдэрж шудрага бая гэж гарч ирсэн за одоо бүх юм шудрага болж сайхан амьдрал эхлэхнээ гэж бодож байлаа Гэтэл эсрэгээрээ ард түмэн ядуурч мөн өрөнд орсон бна даа
Хүннү · 2018/03/24
Энэ хоёр нам ялгаагүй дээ. Өнгөрсөн он жилүүд ч гэсэн сайхан байгаагүй л дээ. Та бүхний нүгэл лай ланчид дуусаагүй байхад дараагийх нь нэмэж байна. Энэ 2 нам монголоос өөр улсыг ийм байдалд орууулсан бол аль хэдийн үүжлэгдэх байсан. Монгодчуудын эв нэгдэлгүй, амиа бодсон арчаагүй байдлыг ашиглаж л эдгээр намууд байгаад байна
Зочин · 2018/03/23
Aрдчилсан намаас харин хариуцлага нэхэх нь зүйд нийцнэ. 2012- 2016 оны хооронд л энэ Монгол Улсыг дампууруулсан нам бол Ардчилсан нам.Дампууруулахад гол оролцсон хүн Ардчилсан намын одоогийн дарга С. Эрдэнэ

Од · 2018/03/23
Хулгайч нам хулгайч хүмүүсийн үүр дандаа банкаар оролдож мөнгө идэнэ хамгийн сүүлд хадагламжийг идсэн батхүүтэй холбоотой

ЗОЧИН · 2018/03/23
БАЯРЦОГТ , САЙХАНБИЛЭГ , БААБАР ,БАТҮҮЛ , ЭЛБЭГДОРЖ , ГОНЧИГДОРЖ , С .ЭРДЭНЭ НАРЫГ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ГЭНЭЭ . ЭД НАР ЧИНЬ УРВАГЧИД БИШ УРДААС ХЯТАДААС ЦАГААЧ НЭРЭЭР БЭЛТГЭГДЭЖ ИРСЭН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД .
Хүннү · 2018/03/23
Архангай аймгийн төвөөр дүүрэн засмал зам тависан байсан.
МОНГОЛ ИРГЭН · 2018/03/23
АН НАМ 26 МОНГОЛООС МААНЬ ЛУЙВАРДСАН ТЭР ИХ МӨНГӨ БАНК БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ГАЗАР ШОРОО АЛТ ЕР НЬ ТА НАРЫН СҮЙТГЭЭГҮЙ ЮМ ГЭЖ АЛГА ИНГЭЖ УЛС ОРНЫГ УДИРДАЖ БОЛДДОГГҮЙ БАЙХАА ТА НАР ТЭР ОРУУЛСАН ХУЖААГАА АВААД МОНГОЛООС ЗАЙЛБАЛ ТААРНА АН НАМ ХУЖАА НАМ ШҮҮДЭЭ ТЭР ЭЛБЭГДОРЖ. САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, БААБАР, БАТҮҮЛ, ГОНЧИГДОРЖ, ЦАГААН, С.ЭРДЭНЭ, ЭРДЭНЭБАТ, ЕР НЬ БҮГД Л ЦАГААЧ ХУЖАА НАРЫН ҮР ТӨЛҮҮД ББАЙНА Ш ДЭЭ ОДОО БҮГДИЙН НЬ ШОРОНД Л ХИИ ГАДААД ОРНУУДЫН ЖИШГЭЭР АМЕРИК, ТУРК, ХЯТАД, СОЛОНГОС, ГЕРМАНУУД ШИГ ХЯТАДУУЛ ИЙМ УЛСУУДАА ШУУД ШУУД ЦААЗ МАНАЙХ АДИЛХАН БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА