Холливудын хамгийн эгэл даруу жүжигчин Киану Ривз
2018/03/23
“Матрикс”, “Нуурын эргийн байшин”, “Мөрөөдлийн арваннэгдүгээр сар”, “Хурд”, “47 самурай”, “Давалгаан дээр” зэрэг кинондуудад гол дүр бүтээсэн нэрт жүжигчин Киану Ривз Холливудын хамгийн даруухан жүжигчдийн нэг гэхэд хилсдэхгүй.
-
1
-
2Түүнийг гудамжинд тэнүүлчин шиг амьдрах болсон гэх зэрэг мэдээллүүд гардаг. Тэгвэл түүний даруухан амьдралын шалтгаан нь хүнд хэцүү хувь заяатай нь холбоотой.
-
3Киану Ривз нилээд асуудалтай гэр бүлд төрсөн. Түүнийг гурван настай байхад эцэг нь хар тамхинд донтож, эхнэр хоёр хүүхдээ хаяжээ. Үүний дараа Кианугийн ээж хүүхдүүдээ аваад Австралид суурьшив. Дараа нь Канад, Америк гээд дэлхийн нэг өнцгөөс нөгөө рүү нүүн, хэрмэл нүүдэлчин маягаар амьдарч байжээ. Энэ хугацаанд тэрбээр гурван ч хойд эцэгтэй болж амжжээ.
-
4Нүүдэлчин амьдралын улмаас Киану сургуулиа байнга сольдог байсан нь түүний ярих, унших чадвар хөгжихөд сөргөөр нөлөөлдөг байжээ. Кианугийн аав гэр бүлээсээ салсны дараа хар тамхи хадгалсан хэргээр олон жил шоронд ял эдэлсэн бөгөөд Киану эцгийгээ одоог хүртэл уучлаагүй байна.
-
5Киану Ривз өдийг хүртэл хэн нэгэнтэй гэрлээгүй, бас хүүхэдгүй. Энэ нь түүний амьдралд тохиолдсон эмгэнэлтэй явдалтай холбоотой аж. Киану залуудаа Женнифер Сиам хэмээх бүсгүйд чин сэтгэлээсээ хайртай байсан юм. Тэд хүүхэдтэй болж, үрээ хорвоод мэндлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл Женнифер амьгүй охин тээж байгаа нь шинжилгээгээр тогтоогджээ. Үүний дараа Женнифер мэдрэлийн гүн хямралд орж, сэтгэл зүйн эмчид хандсан юм. Энэ явдлаас хойш жилийн дараа Кианугийн хайртай бүсгүй авто ослоор нас барсан. Ривз хайртай бүсгүйнхээ шарилыг хорвоод мэндлээгүй охиныхоо шарилын дэргэд байрлуулсан гэдэг.
-
6Женнифер амьд байж, бидний охин энэ хорвоод мэндэлсэн бол амьдрал ямар байх байсан бол гэж үргэлж төсөөлдөг гэж Киану хэлж байжээ.
-
7Холливудын зарим жүжигчдийн хэлснээр Киану хэтэрхий харгис гэж үзсэн дүрд хичнээн хэмжээний мөнгө төлсөн ч татгалздаг гэнэ. Тэрээр сайн киноны төлөө өөрийнхөө хөлснөөс өгөхөд ч бэлэн байдаг. Тэрээр “Чөтгөрийн өмгөөлөгч” кинонд Аль Пачиног тоглуулахын тулд өөрийн 2 сая ам.долларыг түүнд өгчээ.
-
8Дөрвөн жилийн өмнөх төрсөн өдрөө Киану Ривз кекс болон аяга кофе худалдан авч гудамжинд тэмдэглэсэн юм. Энэ талаар тэрбээр “Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан. Хэнийг ч харахыг, хэнтэй ч ярихгүй хүсэхгүй. Женниферийг алдсаны дараа би яг л тэнүүлчин шиг автомашинд олон жил амьдарсан. Өөрийн хаалттай ертөнцдөө хэнийг ч нэвтрүүлэхийг хүсээгүй” гэжээ.
-
9Ривз нийтийн тээврийн хэрэгслээр тэр тусмаа метрогоор үйлчлүүлэх дуртай. Хувийн амьдралынхаа талаар тэрбээр “Сайхан хайртай учруулахыг хувь заяанаасаа гуйдаг. Цаг нь болохоор би гэрлэж, үр хүүхэдтэй ч болно” гэдэг юм.
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
suurii · 2018/03/24
гайхалтай жүжигчин тоголсон кино болгоноо амилуулдаг
Зочин · 2018/03/24
Дэлхийхний хайртай од
Зочин · 2018/03/23
ХҮН БАЙХ АГУУ ЖИШЭЭ
Зочин · 2018/03/23
ХҮН БАЙХ АГУУ ЖИШЭЭ