“Бөхчүүдийн барилдах эрхийг хасах эрхгүй” гэв
2018/03/24
Монголын үндэсний бөхийн холбооны хууль бус шийдвэрийн талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. Хуралд Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй төлөөлөл оролцов.
Тэд өнгөрсөн онд хийсэн ээлжит бус хурлаараа “Гацуурт”- ын Л.Чинбатыг тэргүүнээр сонгон баталсан байдаг. Учир нь, одоогийн Монголын үндэсний бөхийн холбооны үйл ажиллагааг хууль бус, эрхзүйн чадамжгүй болсныг гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг талаар тэд тухайн үед ярьж байсан юм. Харин өчигдрийн хурлын үеэр сүүлийн үед үүсээд буй асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, тус холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар “Р.Нямдоржийн тэргүүлсэн Үндэсний бөхийн холбоо энэ сарын 24-нд ээлжит “Их эе”-ээ хуралдуулна гэж байна. Үнэндээ тэдэнд хурал хийх эрхзүйн чадамжгүйг гурван шатны шүүхээс тогтоосон. Бөхчүүдийн барилдах эрхийг хасч байна гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь хууль бус юм. Монголын үндэсний бөхийн холбоо нэг л тэргүүнтэй. Тэр нь Л.Чинбат гэдгийг хэлмээр байна. Бид Р.Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа учраас тамга тэмдгээ хүчээр авч чадахгүй өдийг хүрсэн. 2011 оны Дээд шүүхийн шийдвэрээр яг одоо хуралдаж байгаа тэргүүлэгчид, цэцдийн зөвлөл хүчингүй болчихсон. Тэгэхээр дөрвөн бөхийн эрхийг хоёр жилээр хасах хууль зүйн үндэслэл Ц.Нямдоржийн тэргүүлж байгаа Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй” гэв.
Б.НОМУУН
unen.mn
zochin · 2018/03/26
Xas xas
зочин · 2018/03/25
Монгол бөхийн ертөнцийн бараанкууд мэддэг юм уу, хуцваа. МҮБХ-ны дүрмээрээ шийддэг юм.