"My voice", "Universe best songs" зэрэг нэвтрүүлэгт орж олны танил болоод буй дуучин Л.Насанбуян "The Voice" шоунд оролцож шилдгүүдийн тоонд багтаад байгаа билээ.

Дуучин Болдын багт хувиарлагдсан Л.Насанбуян "The Voice" шоуны өмнөх дугаарт "Anymone" хамтлагийн Жаннатай нэг баг болон өрсөлдсөн юм. Тэдний өрсөлдөөний дараа шүүгч Болд Жаннаг хасч Л.Насанбуянг багтаа авч үлдсэн нь олон хүнийг талцуулсан юм. Тэгвэл эдгээр хүмүүс хариу болгож Л.Насанбуян ийнхүү бичжээ: "Маш олон хүмүүс баяр хүргэж байгаад намайг бусдаас өмөөрч дэмжиж байгаад маш их баярлалаа!!! Бас намайг муугаар ч гэсэн хэлж байгаа анхаарч үзэж байгаа та нартаа маш их баярлалааа! Өнөөдрийг хүртэл та нарын минь санал бодол, дэмжлэг, шүүмжлэл энэ бүхэн намайг улам бүр илүү байх ёстойг ухааруулж, хүмүүжүүлж, хурцалж, тэмцүүлж байдаг билээ. Насаа нь бууж өгөхгүй ээ, амьдрал бол тэмцэл шүү дээ. Юутай ч ийм мундаг дуучин охинтой хамтдаа ийм том тайзнаа дуулж өрсөлдсөндөө нэр төрийн хэрэг, баяртай байна аа. Дүүдээ том амжилт хүсье! Амьдрал үүгээр дуусахгүй шүү. Цаашдаа илүү хичээгээрэй! Хүний хүсэл мөрөөдөл хязгаар үгүй билээ. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүртлээ зогсолтгүй тэмцсээр л байх болно" гэжээ 

www.Dorgio.mn