Энэ сайд “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй
2018/03/30
Одоогоос жил зургаан сарын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн сүртэй мэдэгдлийг хийж байв. Тэрээр”…” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэсэн юм.
Тэр үед нам нь сонгуульд амласан ёсоороо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “нийгэмчлэх” ажиллагаа ид явагдаж байв. Олон нийт ч олонх болсон МАН-ыг энэ асуудалд яаж хандах нь вэ гэдгийг ажиглаж байлаа.
Ийм цаг хугацаа, үйл явдлын мөчлөг дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамгийн галтай цогтой дуу хоолой болж ийн ярьсан хэрэг.
Үүнээс гадна Ц.Нямдорж гишүүн тэр үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалагчийг олно гэж баахан ярьсан. Төрийн ордонд хатуухан үгтэй хэвлэлийн хурал хийлгэж, хуулийн байгууллагын удирдлагуудад ил захидал илгээж, тэр үедээ улс даяарын анхаарлыг татаж чадаж байлаа.
Харамсалтай нь үүний дараахан хүү Ц.Анхбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийсэн гэх баримт дэлгэгдэв. Мань эр ч “…Би хүүгийнхээ төлөө “Эрдэнэт үйлдвэр” рүү ярьж өгсөн нь үнэн” гэж мэдэгдсэн. Улмаар хамтран ажиллах гэрээ нь хүртэл нийтийн сүлжээнд тавигдсан байдаг.
Тэгж байгаад жилийн дараа 2017 оны аравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болов. Энэ үед Ц.Нямдорж шинээр байгуулагдсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дуулиан шуугиантайхан заларсан юм. Учир нь олон нийт түүнийг сул гишүүн байхдаа шуугиантайхан яриад байсан “сэдэв”-үүдээрээ “алаад” өгнө гэж итгэсэн хэрэг л дээ.
Ингээд тэр сайд боллоо. Харин сайд болонгуут нь ТЕГ-ын дарга Б.Хурц хэвлэлийн бага хурал хийлгэж “…Ц.Нямдорж сайд болох бүртээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараадаг. Хэрэг илрүүлэх ажиллагаанд саад болдог” гээд мэдэгдчихэв. Энэ үнэхээр цочир мэдэгдэл байлаа. Ер нь бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэхгүй байх сонирхол Ц.Нямдорж сайдад байдаг гэж ТЕГ-ын дарга Б.Хурц хэлчихсэн юм.
Үүний дараа Ц.Нямдорж сайд “…Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг. Б.Хурцыг би солино” гэсэн. Удалгүй Б.Хурц ТЕГ-ын даргын ажлаа өгсөн.
Монголд, тэр бүү хэл дэлхийд Тагнуулын дарга нь гарч ирээд Хууль зүй, дотоод хэргийн сайдаа “…Хэрэг шалгах ажиллагаанд саад болдог этгээд” гэж цоллож байсан түүх үгүй юм байна лээ.
Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод хагас жил хэртэй болж байна. Энэ хооронд АТГ нэгэн хэргийн мөрөөр орж зарим нэг хүнийг баривчилсан нь аанай л сайд Ц.Нямдоржтой холбогдоод явчихна. Учир юу гэвэл ДЦС-IV-ийн захирал С.Анхбаярыг баривчилсан нь шууд ингэж “орчуулагдаж” байгаа юм. Бас “Хан хуур”, “Хаан хуур” гэдэг компанийн захирал Анхбаяруудын асуудал АТГ хавиар яригдаад эхэлсэн байна.
Энэ бүхэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “…“Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг “Хаан жимс” дээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, “ДЦС-4”-ийн захирал Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм. Ц.Нямдорж Анхбаяр гэж хүүтэй, мөн Анхбаяр гэдэг хуурай дүүтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэй “Хан хуур”, “Хаан хуур” гэсэн компани хоёулаа Анхбаяр гэдэг захиралтай” хэмээн ярьсантай нь холбогдчихож байгаа юм.
Ядахад яр гэгчээр ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын авч өгсөн хуягласан жийпийг унаж байж Засгийн газрынхаа нэр хүндэд айхтар хар толбо суулгачихсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн хэвлэлийн хурал гэж Ц.Нямдоржийн төсвийн хөрөнгөөр авч унасан машины тайлбар мэдээлэл болж хувирсан шүү.
Энэ бүхнийг “…Үнэн” гэж батлах мэт Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноосоо хойш бүлх залгисан юм шиг л дуугүй болчихлоо. Гэтэл тэр л дуугарч, дээрхийн адил галтай цогтой мэдэгдэл хийж баймаар үйл явдал өдөр болгон л өрнөөд байдаг.
Энэ хооронд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авснаас аюултай нэг юм босч ирсэн нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өр. Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулчихсан байгаа юм. Одоо энэ асуудалд тухайн үед өндөр албан тушаалтай байсан олон хүн нэр холбогдож байна. Гэтэл тэр хүмүүсийн дунд Ц.Нямдорж сайдтай эртнээс нэр холбогдож ирсэн “Алтжин” компанийн захирал Г.Алтан бас тууж явна.
Энэ мэтээр Ц.Нямдоржийн сул гишүүн байхдаа барьж аваад “сэлэмдээд” байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал яг хэвээрээ, харин ч “Стандарт” банкны өрийг арбитрын шүүхийн шийдвэрээр нэхээд байдал нь улам дордчихоод байгаа юм. Бас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг хөдлөө ч үгүй. Яг л янзандаа байгаа.
Дээрээс нь нэмээд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, С.Баярцогтын оффшор гээд Ц.Нямдорж сайдын хэл нь загатнамаар олон үйл явдал өнгөрлөө.
Тэр чив чимээгүй л байна.
Уг нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноор энэ бүхнийг ярьдаг шигээ шийдэх бүх нөхцөл нь бүрдэж байгаа юм. Түүний гарт бүгдийг шалгаж, нэг тийш болгох, нэг биш асуудлаар олон нийтийн эргэлзээг тайлах эрх мэдэл төвлөрөөд байгаа юм.
Гэвч Ц.Нямдорж сайд хуруугаа ч хөдөлгөх янз алга. Хөдөлгөх ч үгүй бололтой. Учир юу гэвэл, Ц.Нямдорж сайдын ярьсан болгон нь хийсэнтэй нь зөрчилдөөд өөрт нь тун хэцүү байгаа гэлцэж байна.
Тэр байтугай жил гаруйн өмнө ”…” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэснээ мартах гэж зовж байгаа бололтой юм. Тиймээс энэ сайд “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй өнөөдрийг хүрчээ. Ер нь бол урах ч үгүй гэж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэжид Уул · 2018/04/01
"Жаст"-ын Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэртэй анх 2006 онд 3 гэрээ байгуулсан байдаг. Үүний нэг нь "ЗЭЭЛ ШИЛЖҮҮЛЭН АШИГЛАХ" гэрээнд 15 сая доллар, "ТӨМӨР ЗАМ"-ын төлбөр гэгчид 16 сая доллар гэгчлэн 30 гаран $-ийн өр үүссэн байдаг. Үүнээс харахад ӨАБНУ-ын "СТАНДАРТ" банкны зээлийн гэрээг худалдан авч Энэ бүхний эхлэл, ТЗ-ын луйвар эхэлж байжээ. Тэр үед энэ бүхнийг хянах ёстой ХЗДХ-ийн сайд маань хаана, юу хийж явсан бэ???
Зочин · 2018/04/01
Хогын гарл даа ер нь бол Шалга их но гарна асем-р гээд !!!!!!!!
Зочин · 2018/03/31
Сайд болох л гэж Алтан мэтийн луйварчдыг хамгаалах л гэж Шудрага царайлаад л бсан бна шдээ Яриад хэлээд. Бсан аймаар асудлуудыг шийдэх нь енгерсен юм уу ?! Юм хийхгуй харин ч Тансаг унэтэй Машинаар гоеод бгаа бус уу?
aagii · 2018/03/31
dur esgesen chotgop baij ene nyamdorj
Зочин · 2018/03/31
Дамдин очир гэж хэн бэ Иймэрхүү захиалгаар юм бичдэг сэтгүүлч нэртэй юмнуудаасаа салах цаг болсон юм биш үү Хуулиа жаахан чангалж том жижэг бүх авилгачтай тэмцэх хэлбэрээ өөрчлөх цаг болж дээ

Durvud hun hun bish ee 4 shiir makh bishee...... Gej gui mun zovlontoi um bolnoo muu uvsiin muumun nuurtei muu zalitai luivarchin hulgaich gui yaasan uhedgui muu huur vee
Зочин · 2018/03/31
Нямдорж гуай та нэг мэдэгдэл тайлбар хийх болсон юм биш үү.
Зочин · 2018/03/30
Ter sanasan sandaldaa suusan uchraas yg guugarxgyi ee
Зочин · 2018/03/30
Новш ч гэх шиг нэгийгээ муучлахад монголчууд мөн ч мундаг МОДА -той улс болж байна шүү. .Сүүлийн үед ажлаа сайн хийсэн, мэдлэг боловсрол өндөр. тулахтай хүмүүс рүүгээ хэл амаар их ДОВТЛОХ болждээ мөн ч харамсмаар юм болж байнадаа. Дээр үед ТӨРИЙН НУРУУ ТЭГШ БОЛ ТҮҮХЭН ЗЭРГИЙН ХАЗГАЙ ГАЙГҮЙДЭЭ гэж өвөг дээдсүүд минь холч ухаанаар боддог байлаа.ОДОО Ч ЭР ЭМГҮЙ л хүний муу үзэх гээд ДОВТОЛЖ байхын. Монголчууд .эвтэй байхдаа хүчтэй

Новш ч гэх шиг нэгийгээ муучлахад монголчууд мөн ч мундаг МОДА -той улс болж байна шүү. .Сүүлийн үед ажлаа сайн хийсэн, мэдлэг боловсрол өндөр. тулахтай хүмүүс рүүгээ хэл амаар их ДОВТЛОХ болждээ мөн ч харамсмаар юм болж байнадаа. Дээр үед ТӨРИЙН НУРУУ ТЭГШ БОЛ ТҮҮХЭН ЗЭРГИЙН ХАЗГАЙ ГАЙГҮЙДЭЭ гэж өвөг дээдсүүд минь холч ухаанаар боддог байлаа.ОДОО Ч ЭР ЭМГҮЙ ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ГЭЭД Л БАРЬ, ХОРЬ, АЛНА ШИЙТГЭНЭ МӨРДӨНӨ МӨШГӨНӨ ГЭЭД Л ХЭЛ АМААР ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР ГИШИГЛЭЖ ДАРЖ АВДАГ БОЛЖ. МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА Л ХҮЧТЭЙ ГЭДГИЙГ МЭДЭХ Л ЁСТОЙ. МЭДЭХ Ч ЁСТОЙ ШҮҮ МОНГОЛЧУУД ХИНЬ

zochin · 2018/03/30
uzeh tv-gui, hunii hulsnii bairand amidardag hun yum chini urah tsamtsgui yum bolov uu, medehgui e,
БАЯР · 2018/03/30
УВСЫН МАФИЙН ТОЛГОЙЛОЧ,МЭНГЭТ ХАР ӨӨДГҮЙ НОВШ БГАА ЮМ ДАА
зОЧИН · 2018/03/30
МЭНГЭТ ХУЛГАЙЧИЙН АВИЛГАТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ? ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ ӨГНӨ ГЭСЭН ҮГ. ЯМАРЧ ШУДАРГА ХҮН ИЙМ ЮМ ХИЙХ ҮҮ? 1937 ОН ШИГ ӨӨРИЙГӨӨ ИЛЧИЛБЭЛ ХАРИН МАГАДГҮЙ. ГЭТЭЛ 2018 ОН ШҮҮ ДЭЭ. ХА ХА ХА.
ИРГЭН · 2018/03/30
ТЭГЭЭД Л ИЙМЭРХҮҮ ТОМ ГАРЫН ЛУЙВАРЧИД ЗҮГЭЭР ЯВААД БАЙХ НЬ ДЭНДҮҮ ЮМ
49 · 2018/03/30
49.% гээд орилоод бсан Стандарт банкны барьцаанд орсон 51% дээр таг шүү Үндсэн Хуулийн цэцийн дарга асныг 570 авч уналаа гээд орилоод бсан Өөрөө 570 аваад уначихлаа гоё шоучин гар бна даа

Нямдорж · 2018/03/30
Дахин сонгохгүй