У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах аянд АН, МАН хамтран нэгдээд байна
2018/04/04
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хаврын чуулганаар АН, МАН хамтран оруулахаар төлөвлөөд байгаа. Төлөвлөгөө ёсоор бүтэхгүй бол шүд сугалах арга буюу 1-2 сайдыг нь солих арга хэрэглэхээр зэхээд байгаа. Шүд сугалах аргыг хэрэглэх юм бол хамгийн түрүүнд кабинетыг орхих сайд нарын тэргүүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ороод байгаа. Дараа нь БСШУС-ны сайд Ц.Цогзолмаа. Тэднийг унагахын тулд АТГ-ыг ашиглаж байгаа.
Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг "Өнөөдөр" сонинд Ч.Хүрэлбаатарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Хотгор шанагын нүүрсний ордын хувиас БНСУ-ын иргэнд зарсан байж болзошгүй тухай бичиж байв. Энэ талаар АТГ-аас тодруулахад уг хэрэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг гэрчээр дуудаж тайлбар авсан гэдгийг хэлж байна. АТГ ч бай, цагдаа ч бай эхлээд гэрч, дараа нь сэжигтэн тэгээд яллагдагчаар татдаг болсон болохоор Ч.Хүрэлбаатарыг шоронд түр саатуулах эсэх нь суудлаа өгөх эсэхтэй нь шууд хамааралтай болж байх шиг байна. Үүнээс гадна түүнийг “намнах”-аар шийдсэн улс нь Энэ дагуу “Цензургүй” Мөнхбаясгалан. Тэрбээр өөрийн баг болон хэсэг бүлэг сэтгүүлчдийн хамт намнах ажиллагааг эхлүүлээд байгаа гэдгийг эх сурвалж хэлсээр байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа АТГ-т шалгуулахаар өгсөн. Энэ дагуу АТГ-аас Ц.Цогзолмаа сайдыг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэх асуудлаар шалгаж байгаа юм билээ. Ямартай ч гэм буруутай эсэх нь цаг хугацааны асуудал. Харин тэрхүү цаг хугацаа нь Засаг огцруулахтай огтлолцохгүй бол эвгүйтэх нь тодорхой болоод байна.
Ямартай ч АН, МАН хамтран У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах аянд нэгдээд байна. Харин огцруулах тогтоолын төсөл хэн гишүүний бланкан дээр гарч, түүн дээр нь хэн хэн гишүүн гарын үсэг зурах нь сонин...
ор · 2018/04/04
Монголын ард түмний өмч Хотгор шанагын уурхайг ах дүү нарын хамт луйвардаж солонгосуудад зарсан Ч. Хүрэлбаатарыг УИХ, ЗГ-аас яаралтай хөөх нь шударга ёсонд нийцнэ.
Zochin · 2018/04/04
Odoo zasgaar oroldood yamarch hereggui harin ene ih hurliig yah be gedgiig l bodoh tsag
zochi · 2018/04/04
heleh ug alga.bolu.
иргэн · 2018/04/04
танай сайт хогын сав юмаа
Zochin · 2018/04/04
Ajlaa Sain l hiij baigaa haragdah yum. Uls turchid uls ornoo bodoh heregtei
ARD · 2018/04/04
hvrelsvhiin zasgiin gazar ajilaa hiij baigaa shvv zvgeer l baigaarai ard tvmen dvlii sohor bish shvv
Зочин · 2018/04/04
Нөгөө л нэг тамын тогооны үлгэр үргэлжилсээр... Хамтраад ажиллаж чадахгүй бол ядаж хийж байгаа юмыг нь тайван хийлгэж болдоггүй л юм байхдаа. Өшөө авалт нь дуусдаггүй солонгос драм шиг л байх юм.
ard · 2018/04/04
umnuh zasagaa boduul hamgiin sain ajilj bgaa ni shuu dee
zochin · 2018/04/04
Iim medee tsatslaa geed yu uurchlugdux yum yuuch uurchlugduxgvi. Tegleech xarin vl bvtex nuxdvvdiig tvtgelzvvlj baigaa bizde. Xedii iim baidald xvrsen bol yaxaw xoxine l geydaa. tsaaduul chini xudlaa uursdiig ni tatan buulgachixwii geed dairch baigaa yum baigaaz. Ajlaa xij chadaxgvi ulsiin xurungu shamshigduuldag nuxdiig archix l xeregtei.
зочин · 2018/04/04
Энэ сэтгүүлчид худлаа сенсаци дэгдээж хоолоо олж идэх юм даа