“АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ- 2014” МОНГОЛД БОЛНО
2014/01/15
Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” ирэх 8-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарлалаа. Өнгөрсөн жил “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болжээ.
Манай улсад зохион байгуулагдах уг арга хэмжээнд Азийн 30 гаруй орон, Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон, нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачдын үзэсгэлэн худалдаа манай улсад зохион байгуулагдах ажээ.
“АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-т манай улсаас 50 модель, 5 дизайнер, 5 үсчин гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт ирэх 8-р сарын 1-нээс өмнө хийгдэх аж. Ийнхүү манай улсад зохиогдох дэлхийн загвар болон худалдааны ертөнцийн томоохон наадмын талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд болоод монголын ард түмэнд хүргэх албан ёсны хэвлэлийн хурал маргааш 12:00 цагаас “BLUE SKY TOWER”-т болно.
Хэвлэлийн хуралд “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-ийг санаачлагч “GROUP FASHION WEEKS”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma, “IMEX CORPORATION LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүрэрдэнэ, “MGL MEDIA GROUP”-ийн захиарал Э.Батхүү, “ANDRA MODEL MANAGEMENT”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл нар болон наадмыг дэмжин оролцож буй Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Сити Дээд Сургууль, Урлах Эрдмийн Загварын Товчоо, BSB Better Lifestyle-ийн төлөөлөгчид оролцоно.
Сонирхуулахад: Өнгөрсөн жил Япон улсад зохиогдсон “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-ийн телевизийн шоу нэвтрүүлгийг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчид үзэж сонирхсон томоохон арга хэмжээ болсон ажээ.
САНААЧЛАГЧ:
-GROUP FASHION WEEKS
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- IMEX CORPORATION LLC
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-МОНГОЛЫН ЗАГВАР ӨМСӨГЧ, ДИЗАЙНЕРУУДЫН ТӨГӨЛДӨР ХОЛБОО
-ANDRA MODEL MANAGEMENT
МЭДЭЭЛЛИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ:
-MGL MEDIA GROUP
-МОНГОЛЫН №1 ХӨТӨЧ САЙТ WWW.DORGIO.MN
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
-СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
-СИТИ ДЭЭД СУРГУУЛЬ
-УРЛАХ ЭРДМИЙН ЗАГВАРЫН ТОВЧОО
-BSB BETTER LIFESTYLE
Зочин · 2014/01/30
***amgerel eee amjilt ter sodoo bolildooo onigootoi yumaaa ymar negen yum bolool ***amgereliin talaar sn yum yringuut sodoogooos sonsson yriltslaga uzden ene tereee sodoogin pr ywuulguuud ym bishuuu ulaan tsaim
Зочин · 2014/01/30
***amgerel bol uneheer hodolmor ch ih sxn busgui yum amjilt ene humuus nree ataarhaj uhleee shuu tsag hugatsaa hen ni hen gdgiig haruulna bz
зочин · 2014/01/17
хүүе гэрэл гуай би содоогын ярилцлагыг уншсан тэр хүн бодож байгаа хэлсэн байтал чи юунд тэгтлээ бухимдаж энэ тэрүүгээр бичдэг байнаа. жаахан ухаантайхан баймаар даа. лав худал хэлээгүй биз.
Зочин · 2014/01/17
sodtuya miss.g medehgvi ymaa naanaa ineegeel ywj bdg tsaanaa ymariin harin ***amgerel chini arai zaluugarai awgai sanaa suutsan goyold orool ***gnal garduulah hurtel ineegeel bj bdg top model uur hun todorhoor huwishiigeel tgeel uurlaal garaad ywchdagiin ***wi nar geed bga heden shine huuhduudde uurlaal odoo shuud haritsgaa geed l uuruusuu ilvv huntei neeh hudlaa ineegeel ***amgerel hentei barag setgeleesee haritsdggvi bhaa ner hundiiin tuluu yuch hiij medeh emegtei shuu uul ni hudulmurchiin huwid hudulmurch emegtei
Зочин · 2014/01/17
***amgerel odoo yg yuu vee, Sodtuyagas ih yum surcheee hoorhiii....mash ih dotuur ***irtai muu sanaatai hun bhnee arai oor yum bolu gj bdj bsn chn, humsaa nuusan muur shig l amidarch ih l hetsuu bsn bhdaa hoorhii orovdchihloo.....