Оюуны матриц академи нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд  Монголын хүүхэд залуучуудын сэтгэхүй, оюуны чадамжийг хөгжүүлж, Монголын хойч ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.

Хурдацтай өөрчлөгдөж буй эрин үед мэдээллийг түргэн хугацаанд, цэгцтэй хүлээн аван боловсруулж түүнийгээ мэдлэг болгон ажил амьдралдаа ашиглаж, мэдлэг боловсролоороо бусдыг манлайлах салбар салбарын тэргүүлэгчдийг бэлтгэх нь бидний үндсэн зорилго юм.

Бид оюуны  цар хүрээг тэлэх, тархины үйл ажиллагааг сайжруулах  цогц сургалтандаа:

 Ой тогтоолт 

Түргэн уншилт  

  Англи хэл

Төсөөллийн шатар  гэсэн 4 ангид элсэлт авдаг. 

 

1.Ой тогтоолт

Мэдээллийн эрин үед маш олон мэдээ тархаж байдаг ч өөрт хэрэгтэй мэдээллээ тэр бүр тогтоож аваад байдаггүй. Тэгвэл  Оюуны матриц академийн Ой тогтоолтын сургалтанд сууснаар та  өөрийн хүссэн бөгөөд хэрэгцээ шаардлагатай мэдээллийг хамгийн эмх цэгцтэйгээр оюуны зураглал хийж , урт хугацааны ой санамжиндаа хадгалан , түүнийгээ богино хугацаанд эргэн санах чадварт суралцана. 

2.Түргэн уншилт

Энэ хичээлийн онцлог нь энгийн уншилтын  аргыг бодвол харааны өнцгийг тэлж , баруун , зүүн тархины үйл ажиллагааг хөгжүүлснээр, түргэн  уншдаг техникт суралцуулах юм.

Хурдан уншилтын хичээлийн программыг анх Монголд Украины эрдэмтэн Андрей Сподин багш нэвтрүүлсэн билээ . Энэ доктор профессорын уншлагын хичээлийн программын дагуу практик дээр суурилан, сургалтаа явуулдаг ба сургалтанд суусан суралцагч бүр  өөрийн уншилтын хурдаа  3 аас 4 дахин нэмэгдүүлэхээс гадна,  1 минутанд 1000 хүртэлх үгийг өндөр ойлголттойгоор унших чадварыг эзэмшинэ .

3. Англи хэл

Ой тогтоолтын аргаар англи хэл сурах:англи хэлний хувьд ассоциацийн аргыг ашиглан цээжлэх гэж буй үгнийхээ  төсөөт дуудлагатай монгол үгийг англи үгнийхээ монгол утгатай нь холбох аргаар цээжилдэг.  Энэ аргыг ашиглан 1 цагт 100н англи үгийг төсөөллийн аргаар цээжлэх бүрэн боломжтой.  Ингэж  үг цээжилснээр, цээжилсэн үгнүүдээ мартдаггүй юм. Нийт суралцах хугацаанд англи хэлний хэрэглээ өндөртэй 1000 англи үгийг цээжлүүлэхээс гадна, англи хэлний дүрмийг маш сонирхолтой арга барилаар заадгаараа онцлогтой . Түүнчлэн үзсэн үгтэйгээ холбоотой  сэдвээр ярилцаж , хөгжилтэй богино хэмжээний кино үзэж,  ярианынхаа чадварыг давхар хөгжүүлэх давуу талуудтай.

4.Төсөөллийн шатар

“Оюуны матриц” академийн Монголд АНХ удаа хөгжүүлж буй “ТӨСӨӨЛЛИЙН ШАТАР ” нь дараах ур чадваруудыг бүр илүү сонирхолтой, эрчимтэйгээр хөгжүүлэх шинэ алхам байх болно.
ТӨСӨӨЛЛИЙН ШАТАР ( харахгүйгээр төсөөлж ) тоглох явцад хүүхдийн \ хүний\ баруун зүүн тархи зэрэг ажиллахаас гадна олон чухал ур чадварууд дадал болон хөгждөг.
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Сэтгэн бодох
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Хийсвэрлэн сэтгэх
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Ой тогтоолт сайжирч
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэх
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Тэвчээртэй суух, сонсох, дүгнэх
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Эмх цэгц, сахилга баттай байх.
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Болох үйлдлийг \ нүүдлийг\ урьдчилан тааварлах.
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Нөхцөл байдалд зөв хариу үйлдэл үзүүлэх.
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Шийдвэрлэх алхам хийх.
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Хариуцлага хүлээх.
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Өөрийгөө тогтвортой сэтгэл хөдлөлтэй байлгах
\ сэтгэлийн хат суух\
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Цагийг зөв өнгөрүүлж, КИБЕР орчноос хамааралгүй байж сурах
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Нүдний хараагаа хамгаалах
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Тархинд шинэ эс эдүүд идэвхтэй үүсч, холбоос эдүүд нэмэгдсэнээр, тархины үйл ажиллагаа эрс сайжирна
Тархины идэвхитэй үйл ажиллагаа нь хөгшрөлтөөс \зөнөглөлөөс\ урьдчилан сэргийлнэ.
http://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1/16/2705.png - Ялагдал нь хүүхдийг аливаа алдагдал , хожигдолд тэвчээртэй хандах, өөртөө шүүмжлэлтэй хандаж, хийсэн үйлдлээ эргэн харах туршлагатай болгох гэх мэт маш олон талын ач холбогдолтой.

Нэг сарын цогц хичээлийн бүртгэл эхэлсэн бөгөөд та өөрийн боломж бололцооноос хамаарч өглөө, оройн аль нэг цагийг сонгох боломжтой. 

Өглөөний анги 09:00-:12:00

Оройн анги  18:00-21:00 цагийн хооронд Peace mall-ийн  15 давхар  1504 тоотод хичээллэх болно.

Цогц сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8686-2468, 99325600, 9144-2468 дугааруудаас болон  http://www.facebook.com/Oyuniimatrix/  хаягаас лавлаарай.