Манай улс болон урдхөршид цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор амар хялбар аргаар ашиг олохыг завдагсад улсын хилээр эд  зүйл хууль бусаар нэвтрүүлэхийг оролдох явдал нэлээд олшрох төлөвтэй байгааг албаныхан хэлээд буй. Он гараад хэдхэн хонож байхад л хэд хэдэн ноцтой хэргүүд илэрснийг тоймлон хүргэж байна

Мөн энэ сарын 8-нд дээрх боомтоор Монгол Улсын иргэн Б, Э, Л нар БНХАУ-ын Эрээн хотоос “Ланд круйзер-80” маркийн суудлын гурван автомашинаар үүрэн холбооны 176 хайрцаг цэнэглэгч карт хилээр  оруулж ирж байгаад саатуулагджээ.  Тэдний авч явсан бараанд  1000 болон 2500 төгрөгний цэнэглэгч карт тус бүр  400000, 5000 төгрөгийн карт 80000 ширхэг, нийт 1.8 тэрбум төгрөгийн нэгжийн карт, ширээний хуанлийн хавтас байсан аж. Эдгээрийг гаалийн хяналт  шалгалтанд оруулалгүй, татвараас зайлсхийн улсын хилээр оруулахыг завдсан юм. Юутай ч энэ талаар "Мобиком"ын холбогдох мэргэжилтнээс тодруулахад ”Одоогоор бидэнд энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. Хэрэв үнэхээр бидний цэнэглэгч картны бэлдэц оруулж ирж, карт хийж зардаг байсан бол энэ нь олон асуудлыг дагуулах болно” гэснээс өөр хариулт өгсөнгүй. Харин өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар тухайн машиныг Д.Байгалмаа, Д.Алимаа, У.Эрдэнэхүү гэх гурван эмэгтэй жолоодож явсан аж. Харин ачааных нь эздээр Баянзүрх дүүргийн гурван иргэнийг холбогдуулан шалгаж байгаа юм байна.  
 
Д.Дуулим