Монголын тэргүүн бая­­чуудтай эн зэрэгцэх болсон Д.Бат-Өлзий за­хирал 2010 оноос эхэлж нэлээд хэл ам татал­саар байгаа билээ. Тухайлбал түүний удирд­даг “Сандэй плаза”-д 870 гаруй түрээс­лэг­ч бий. Тэг­вэл их хө­рөнгийн эзнээр суусан Д.Бат-Өлзий худал­даач­даасаа мөнгө саах на­рийн аргатай болсон гэж тус төвийн түрээслэгчид хэлж байна.

Товчхондоо тэрбээр ху­дал­дах, ху­далдан авах гэрээ байгуулсан ч НӨАТ-аар да­­рам­талж, ашиг­лал­тын зар­дал нэрээр их хэм­жээний мөнгө сааж бай­жээ. Энэ бүхнээс болж тус худал­даа­ны тө­вийн түрээслэгчдийн эрх ашиг хохироод байна.

Тодруулбал тус төвийн удирдлагууд 2010 оноос эх­лэн өнөөг хүртэл тэднээс “ашиг­­лалтын зардал” авах нэ­рийдлээр хууль бус ар­­гаар их хэмжээний мөн­­гө хураадаг байсан нь тог­тоогджээ.

Учир нь 2009 онд “Сандэй” групп тус худал­дааны төвд өөрсдийн “ашиг­­лалтын алба” гээ­чийг бай­гуулж лангуу ху­дал­дан авсан наймаачид болон тү­рээс­лэгчдээс сар бүр ашиг­лалтын зардал авах болсон байна.
Өөрөөр хэлбэл “Сан­дэй плаза” худалдааны тө­вийн нийт талбайн хэм­жээг тухайн сард гарсан зардалдаа хурааж, нэг м.кв талбайд оног­дох мөнгийг ав­сан талбайн хэмжээгээр үржүүлэн авдаг байсан аж. Ингэхдээ лангуу өмчлөн авсан наймаачид төдийгүй түрээслэгчдээсээ тухайн сард хэрэглэсэн бодит зардлаас хол давсан мөнгийг хураан авч, тэдний эрх ашгийг хохироогоод байгаа юм.

Энэ талаар өчигдөр “Сан­дэй плаза” ТББ-ын тэргүүн З.Мөнгөнхуяг, өмгөөлөгч Ц.Баа­сандорж, Г.Батбаяр на­рын төлөөлөл мэдээлэл хийв. Тэдний тайлбарласнаар өнгөрсөн 2010 оны ар­ван­хоёрдугаар сарын 1-нээс өмнө яг гарч байсан бодит зардлыг ашиглалтын алба нь хураан авдаг байжээ. Гэтэл тус төвийн удирдлагууд ямар ч үндэслэлгүйгээр уг зард­лаа нэмж, 2012 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл м.кв бүрээс 4500 төгрөг авах болсон байна. Түүгээр ч зогсохгүй тус оныхоо хоёрдугаар са­рын 1-нээс өнгөрсөн оны арван­нэгдүгээр сар хүртэл тухайн үнээ 5500 төгрөг бол­гон өсгөжээ.

Бүр тодруулбал “Сандэй плаза” худалдааны төв нийт 16 мянга 382 м.кв талбайтай. Улмаар сард тус төв цахилгаан, дулаан, усны төлбөрт 15.5 сая, урс­даг шатны үйлчилгээний зардалд 630 мянга, ариут­гал болон лифтны үйлчил­гээ­ний зардалд 1.2 сая, цэвэр­лэгээний материалд 1.9, урсгал засварын ма­те­риалд 3.5, хог хаягдаж зардалд 1.5 сая төгрөг гээд нийт 41.360.559 төгрөг зар­цуулдаг аж.

Уг нь дээрх мөнгөн дүн­гээс үзэхэд нэг м.кв бүрт 2524 төгрөг болох юм байна. Харамсалтай нь “Сандэй” групп сард нэг түрээслэгчээсээ м.кв бүрт 2000-3000 төгрөг илүү тоо­цон авч түрээслэгчид болон лангуу худалдан авсан иргэ­дийг ийнхүү хохироогоод бай­на. Энэ нь тус төвийн удирд­лагууд тэднээс сард 45-50, жилд 550-600 сая төгрөг хууль бусаар хураан авдаг гэсэн үг юм.

Түүнчлэн нийтийн эзэмш­лийн талбайг аливаа хуулийн этгээд өмчлөх болон худалдах эрхгүй байдаг. Гэтэл “Сандэй групп” ХХК лангуугаа ху­далдахдаа худалдан авагч нарын явдаг хэсэг болох нийтийн эзэмшилд байх талбайг өмчлөлд шилжүүлэн худалдсан байна. Харин худалдах, худалдан авах гэ­­рээгээ захиалгын гэрээ болгон өөрчлөн “захиалгын гэрээний НӨАТ” гэж анх худалдсан үнэ дээрээ 10 хувийн илүү мөнгө нэмж, улсад төлөх хоёр хувийн татвараа нуун дарагдуулсан, нийтийн бие засах газрыг бусдад худалдсан зэрэг хууль бус олон үйл ажиллагаа явуулж байгаа аж.

З.Мөнгөнхуяг: Нийтийн бие засах газар, урсдаг шатнаас эхлээд олон зүйл шаардлага хангадаггүй

Хурлын үеэр “Сандэй плаза” худалдааны төвийн талбай эзэмшигчдийн холбооны тэргүүн З.Мөнгөнхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үүсээд буй нөхцөл байд­лын талаар дэлгэрэнгүй мэ­дээлэл өгөхгүй юу?
Бид өнөөдөр хохирчихоод байна. Энэ худалдааны төвд ажиллаж байгаа Ашиг­­­лал­­тын алба нь СӨХ-ны статустайгаар мөнгө ху­рааж авч байгаа. Ингэхдээ хуу­лийн дагуу бидэнтэй гэрээ байгуулж, хийх гэж буй зүйлээ танилцуулан ажил­лах ёстой. Энэ зүйлийг бид гурван жилийн турш шаард­сан боловч биелүүлж чадахгүй байна. Биднийг хэлэхээр хөрөнгө, санхүүгүй гэдэг. Гэтэл талбай эзэм­шигч­дээс жилд 500-600 сая төгрөгийн цэвэр ашиг олж байна шүү дээ.

-Та нарын зүгээс удирд­лагууддаа ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Бид тогтмол менежмент­тэй, худалдаа хийх, худалдан авагчдад үйлчлэх, тэднийг татах орчин нөхцлийг сайж­руулж өгөхийг шаардаж бай­гаа. Өнөөдөр л гэхэд 1-3 давх­рын урсдаг шат ажил­­лахгүй байна. Үүний өмч­лөгч гэдэг утгаараа бид л засварлана.

-Яагаад та нар засна гэж?
-Ашиглалтын алба би­дэнтэй гэрээ байгуулаагүй. Тиймээс энэ мэт нийтийн эзэмш­лийн зүйлд мөнгө зарахгүй нь ойлгомжтой шүү дээ. Уг нь бид сар бүр м.кв тутамд төлж буй 5500 төгрөгийнхөө үр ши­мийг хүртэх хэрэгтэй биз дээ. Гэтэл хэн, хэрхэн, юунд зарцуулдаг нь тодор­хой­гүй байдаг. Хуульд захи­рагдахгүй дураараа авир­­­лаж байгаа эл үйлдлийг таслан зогсоомоор байна.

Ц.Баасандорж: Эсэргүүцсэн түрээслэгчдийнхээ тогийг нь салгах, зодох зэргээр дураараа авирладаг

Дараа нь өмгөөлөгч Ц.Баасандоржтой уулзаж, дараах зүйлийг тодруулав.

-Яг ямар үндэслэлээр “Сандэй плаза” худалдааны төвийн удирдлагуудыг шүү­хэд өгөөд байна вэ?
-Бид дөрвөн асуудал тавьж байгаа. Нэгдүгээрт лангуу өмчлөгчдөд нийтийн эзэмшлийн талбай болох илүү талбайг зарсан. Мөн зарим лангууг зарахдаа м.кв-ийг нь дутуу бодсон байна. Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь түрээслэгчид ашиглалтын гэрээндээ гар­сан бодит зардлыг авна гэж заачихсан байгаа. Гэтэл м.кв тутмаас 5500 төгрөг авч байгаа нь хууль бус үйлдэл юм. Ингээд бодохоор сард 40-50 сая төгрөг зүгээр нэг хүний халаас руу орж байгаа нь харагдаж байна.

-Хэрэг ямар шатандаа явж байна?
-Хуучнаар Чин­гэлтэй дүүр­­­­­­­­­­гийн шүүх одоо­гийн Ир­гэ­­­­­ний хэргийн I шүүхэд гом­­дол гаргасан. Улмаар шүүх ху­­рал товлогдоод явж байна. Одоо­­гийн байдлаар ямар нэ­­­гэн шийдвэр гараагүй.

-“Сандэй плаза” ху­­дал­­­­­даа­ны төвийн удирд­лагуу­дын зүгээс ямар нэгэн тайл­бар өгч байх юм уу?
-Бид удирдлагуудтай нь уулзаж учраа хэлсэн ч бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа гэхээс өөр зүйл хэлээгүй.

-Тэр хууль бус аргаар хурааж авч байгаа мөнгийг нь өгөөгүй тохиолдолд ямар нэгэн дарамт, шахалт үзүүлж байх юм уу?
-Тийм. Эсэргүүцсэн тү­рээслэгчдийнхээ тогийг нь салгах зэргээр дураараа авирладаг. Тэр ч бүү хэл зарим түрээслэгчдийг зодож, дарамталсан тохиолдол хүр­тэл гаргасан.

-Тэгэхээр иймэрхүү ар­гаар мөнгө олоод 2-3 жил бол­­­чихсон гэж ойлгож бо­лох уу?
-Яг тийм.

Б.Төрбат