Монгол хэлээ хуулиар хамгаална
2014/01/15
Иргэний танхимд өчигдөр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачлан боловсруулсан Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн, судлаачид, багш нар, иргэдийн төлөөлөлөгчид оролцсон. Хэлэлцүүлгийг нээж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үг хэлсэн. Тэрбээр манай улс өдийг хүртэл монгол хэлээ баталгаажуулж, хамгаалсан хуульгүй явж ирсэн гэдгийг дурьдлаа. Тиймээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулж хэлэлцүүлж байгаад эрдэмтэн судлаачид, багш нар баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мон-гол хэлний тухай хуулийг боловсруулах ажил хараахан дуусаагүй байгаа. Тиймээс ч хуулийн төсөлд мэргэжлийн-хэн болон багш нарын саналыг оруулж, санал шүүмжлэл сонсох зорилгоор ийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Зочин · 2014/02/04
saihnaas saihan medee
Зочин · 2014/01/30
маш зөв асуудал шүү баяр хүргэе