Орчин цагт манай улсад гэр бүл салалт маш өндөр үзүүлэлттэй болсон бөгөөд үүний золиос нь хүүхэд багачууд л болж байгааг нийгэм даяараа л харж байгаа.

Хэдийгээр насанд хүрсэн нэг нь эрх чөлөөтэйгээр хайр дурлалаа сонгох эрхтэй ч гэлээ сэтгэл хөдлөлөөр гэр бүл болж бүүр үр хүүхэдтэй болсон хойноо хоёр тийш болж, хүүхдээ өнчрүүлэн үлдээх эцэг эх олон болжээ. 

Харин тэртээ 1965 онуудад гэр бүлийн салалттай иймэрхүү байдлаар тэмцэж байжээ. Хэрэв гэр бүл салсан бол түүний намтар болон тодорхойлолтод гэр бүлийн байдал тогтворгүй гэх гуншин байнга дагалдахаас гадна заримдаа сонин хэвлэлд ч ийн матарладаг байжээ. Түүнчлэн гарсан зардалыг хүртэл төлүүлдэг байсан гэх яриа байна.