Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ долоо хоногт эх орондоо ирэхэд нь яллагдагчаар татах санал гарган 461-р ангид саатуулаад байгаа билээ. 

Түүнийг С.Баярын хамт саатуулсан бөгөөд тэднийг үргэлжлүүлэн саатуулах эсэх тухай шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болж байна. Одоогийн байдлаар Ч.Сайханбилэгчийг 30 хоногоор үргэлжлүүлэн саатуулахаар болсон гэсэн мэдээлэл байна. Шүүх хуралд яллагдагчаар татагсад онлайнаар оролцож байгаа аж. 

Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноровын тайлбарласнаар бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд гэрчээр байцаагдах мэдэгдэл хүлээн авсан ч шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан гэж хэмээн мэдэгджээ. Төрийн тусгай хамгаалтанд байгаа хүнийг баривчилсан нь хуулийн заалт зөрчсөн үйлдлээс гадна түүний хамгаалалтанд байсан коммисар мөн хамт саатуулагдаж байгаа гэж тэрбээр нэмж хэлжээ.