Монросцевтмет 45 жилийн түүхэндээ байгаагүй ашиг олжээ
2018/04/12
Байгуулагдсан цагаасаа хойш алдагдалтай ажилласан гэгдэж байсан Монросцевтмет өнгөрсөн онд ашигтай ажиллажээ. Тодруулбал Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар тус байгууллага 2017 онд ашигтай ажилласан болох нь тогтоогдсон байна.
Тус газраас гаргасан тайлангаар Монросцевтмет 2017 онд нийт 88,154 сая төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд үүнийг дэлгэрүүлбэл:
- Хайлуур жоншны бүтээгдэхүүн борлуулалтаас 14,645.9 сая төгрөгийн,
- төмрийн хүдрийн баяжмал борлуулалтаас 33,458.4 сая төгрөгийн,
- төмрийн хүдэр борлуулалтаас 28,191.4 сая төгрөгийн,
- алт борлуулалтаас 2,958.9 сая төгрөгийн,
- бусад орлого 5,269.9 сая төгрөгийн/ 67,844 сая төгрөгийн зардал гаргаж, 15,713 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 10.4 хувиар давуулан биелүүлж, зардлын төлөвлөгөөг 5.7 хувиар бууруулж, төлөвлөгөөт цэвэр ашгийн хэмжээг 2.9 дахин давуулан биелүүлж ажилласан байна.
2017 оны гүйцэтгэлийг 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад борлуулалтын орлогын хувьд 30,585.7 сая төгрөг буюу 53 хувиар өссөн, цэвэр ашгийн хувьд 2016 онд -14.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байсан бол 2017 онд 15.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан үр дүнтэй байгаа аж.
Жоншны бүтээгдэхүүний борлуулалт 2012 оноос хойш эрс буурснаас шалтгаалан тус компани санхүүгийн эрсдэлд орж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн барилгын төмрийн хүдрийн орд дахь олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж төмрийн хүдрийн борлуулалт 1,501.7 мян.тонн, төмрийн баяжмалын бүтээгдэхүүн борлуулалт 314. мян.тоннд хүрч төлөвлөгөөт орлогын хэмжээг биелүүлэн ажилласан байна.
иргэн · 2018/04/13
Бас нэг тархи угаалт улсад авна гэхээр
Зочин · 2018/04/12
uls ornoo bodson eh oronch hun udirdlagad ni ochson gazar ingej uuduldug yum daa,Badamsuren unshaasai