М.Энхсайхан: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг барьж хорьж шалгаж болноо, популизмд Монголыг живүүлж болохгүй
2018/04/13
Ерөнхий сайд байсан эрхэмүүдийг баривчлан хорьжээ.
Нэгийг нь ОТ төслийг эхлүүлсний төлөө, нөгөөгийг нь олон жилийн хэрүүлээс ОТ төслийг гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний төлөө юм гэнэ. Прокурор чухам ямар хэргээр шалгах шаардлага гарав гэдгээ зарлах хүртэл итгэж ядан байлаа. ОТ төслөөр шалгаж байгаа юм байна. Дуугаа хураан сууж болохгүй нөхцөл үүслээ.
Барьж хорьж шалгаж болноо, баригдаж хоригдож шалгуулж болноо. Харин популизмд Монголыг живүүлж болохгүй.
ОТ төслөөр Юу нь популизм, юу нь бодит ажил байв гэдгээр тов тодорхой ойлгох шаардлагатай байна.
ОТ1 – Ил уурхайн бүтээн байгуулалт
ОюуТолгой төсөл олон жил дуншиж байж С.Баярын Засгийн газар эхлүүлсэн билээ. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж зөвшөөрөл авчээ.
Эрх зүйн хувьд УИХ-ын тогтоолын дагуу ажилласан Засгийн газар, Ерөнхий сайд С.Баярыг олон жилийн дараа буруутай мэт харагдуулах үйлдэл хийж байгаа нь популизм мөнөөс мөн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гэсэн Засгийн газрын хүчин чармайлтыг ганцхан үйлдлээр баллуурдаад байна уу даа гэж санаа зовж байна.Эдийн засгийн үр өгөөжийн хувьд Монголын эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоотой болтол нь өөд нь татсан, Монгол улсын төсөвт, орон нутагт ихээхэн татвар, хураамж орсон, төслийн туслан гүйцэтгэгчээр үндэсний олон компани зүтгэж хөл дээрээ боссон гээд олон зүйл хэлмээр. Гэвч сайн муу гэрээ болсон гээд ам уралдуулах популист улс төрчид зөндөө. Тэдэнтэй маргалдах сонирхол алга. Харин 2010 онд ОУВС-ын хийсэн нэгэн судалгаанд анхаарал хандуулья.
Энэхүү судалгаагаар “Монголчууд ОТ төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа гэрээний үр өгөөж нь Австраличуудаас илүү, Австралид нэгэн цагт яригдаж байсан супер татварын хэмжээнд хүргэж чадсан“ гэсэн үнэлгээ өгчээ. Австрали улс 2014 онд эдийн засагт буруу нөлөөтэй хэмээн үзэж супер ашгийн татвар гэдгээсээ татгалзсан юм. Судалгааг дорхи холбоосоор харна уу.
Нэг жишээ нь:
ОТ2-Далд уурхайн бүтээн байгуулалт
Эдийн засгийн үр өгөөжийн хувьд ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт нь ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд ОТ-н өгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт эерэг нөлөөтэй юм. Монголын эдийн засаг уналтаас гарахад ОТ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр үр шимийг нь амсаж байгаа.
ОТ2 буюу далд уурхайн бүтээн байгуулалт өөр бас нэгэн том чухал ач холбогдолтой. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дэлхийн 10 гаруй нэртэй банк, санхүүгийн байгууллага санхүүжүүлж байгаа нь ОТ төсөл хэдхэн хөрөнгө оруулагчдын бус, дэлхийн хэмжээний төсөл болсныг илтгэх алхам юм. Үүнийг дэлгэрүүлж ярьвал их юм болноо.
Дубайд үзэглэгдсэн ОТ-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө анхны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй. Харин олон жил үргэлжилсэн маргаантай асуудлаар нэг мөр ойлголцох тодотгол байгаа. Ингэхгүйгээр дараа дараачийн хөрөнгө мөнгө босохгүй байлаа. УИХ-д асуудлаа оруулсангүй гэж Ерөнхий сайд Сайханбилэгийг буруутгах нь популист улс төр юм.
Эрх зүйн хувьд нэгэнт байгуулагдаад ажилдаа орсон ОТ-д Монгол улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог хэрэгжүүлэгч нь Засгийн газар юм. ОТ төслийг илүү үр ашигтай болгох үйл ажиллагааг зохион байгуулах нь Засгийн газрын шийдэх асуудал бөгөөд тийм эрх зүйн чадамжтай. Эс бөгөөс төрийн өмчийн оролцоотой уул уурхайн болон уул уурхайн бус бүх компанийн бизнес төлөвлөгөөг УИХ баталдаг болно гэж байхгүй. Монгол дэлхийн жишгээр л яваа.
Бүхэлдээ ОТ төслийг хоёр ч Ерөнхий сайдыг баривчлан хорьж улс төржүүлэн шалгаж байгаа нь дэлхийд Монголыг муухай харагдуулахаас өөр үр дүн авчирахгүй.
Эрх мэдэл мэдлэг боловсролтой хосолбол улс орон урагшилна.
Эрх мэдэл популизмтой хосолбол улс орон сүйрэл рүү явах болно.
Популизмаас бодит ажлаа салгаж чадахгүй бол ОУВС-ын оролцоотой олсон эдийн засгийн амжилт эмзэгхэн болж байгааг анхаараасай билээ.
ОУВС-ын Монголын талаар гаргасан хэвлэлийн мэдээ
М.Энхсайхан
Монгол · 2018/04/17
Эсгий хийх газар нохой хэрэггүй... Энхсайхан чамайг ч суулгаж гэдсийг чинь ухна
Битгий хуц · 2018/04/16
Оюу толгойн төслийг хөдөлгөлөө гэж биш далд уурхайд хөрөнгө оруулалт татах гэрээ байгуулсан гэж биш тэр ажилаа хийхдээ муу хийж монголд орох ашгийг багасгасан хойшлуулсан гэрээ хийсэн тэгэхдээ асар их хэмжээний авилга авсан учраас л та нарыг хорьж шалгаж байгаа юм.ята нар батаараа авилга авсан шүү дээ.монголчууд тэнэг биш хуурах гээд хэрэггүй новшийн луйварчин авилгачидаа...
Зочин · 2018/04/16
Энхсайхан чи одоо дуугай бай төр засаг ажлаа чамаас асуугаагүй дээл
zzzz · 2018/04/15
uhaantai zuil bichij
Зочин · 2018/04/15
Ухэр монголууд бие биенээ барьж идэх нь юутай сайхан
Зочин · 2018/04/15
Энэ нөхөр өөрөө холбоотой. Бидэнд ашиггүй гэрээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. АТГ нь Рио Тинтогийн болон Айванхоу Майнз компаниудын МУ-ын ЗГ-т тавьж байсан бүх саналуудыг судлах ёстой. Хэрэв өмнө нь тавьж байсан саналуудаас гэрээг дордуулж хийсэн бол бүх зүйл ойлгомжтой.
авлигачдааса салах ёстой · 2018/04/14
МОНГОЛ авлигач нартайгаа хариуцлага тооцож чадвал БИДнийг гадныхан хүндэтгэх болно. Авлигач нартай карман нэгэн Ерөнхий сайд хүнийг барьлаа гэнэ үү? Юу яриад байгаа юм бэ? Лужйварчдыг барьж ял тулгах нь зүйн хэрэг шүү. Одоо ерөнхийлөгч байсан нөхрийг ч барихад бэлэн тал руугаа явж байна даа
бодол · 2018/04/14
Эх орны минь газар нутаг онгороо байхад монголчууд бид баян байжээ..
Бурхан · 2018/04/13
Энэ пизда чинь өөрөө бас холбоотой шүү удахгүй чамайг бас баринаа лалараа
Бурхан · 2018/04/13
Энэ пизда чинь өөрөө бас холбоотой шүү удахгүй чамайг бас баринаа лалараа
эх орон · 2018/04/13
Дорнотын тэнгэрт утаа манараад Довтлох салхи улам ширүүснэ Эрийн ёсоор тангарагаа өргөөд Эрэлхэг дайчидын цуваа хөвөрнө ........ ингэжил 1939 - оны Халхын голын уудам тал нутгыг улаан цусаараа хамгаалж олон сайхан аавын хөвгүүд цэл залуугаараа эх орон газар нутгаа хамгаалан ялалт байгуулаад хөх мөнх тэнгэрлүүгээ хальсан билээ .........
зочин · 2018/04/13
хэн ч бай Гэмт хэрэг хийсэн л бол Хорьж шалгах л хэрэгтэй, Энэ бол Популизм биш, Удахгүй Энхсайхан чиний ээлж ирнэ,
Зочин · 2018/04/13
3 ERUNHII SAID HORIGDVOL ZUGEER CH YMUU . BUSHUU ENIIG BARI .
oogii · 2018/04/13
энэ муу хар хужаагий эрлийз шоронд суух хэрэгтэй
ЗОЧИН · 2018/04/13
ЭНЭ БУЗАР НОВШ БАС ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ ЮМ БАЙНА ДАА МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ДУГАРЧ БАЙГАА НӨХДҮҮД БҮГД АСУУДАЛТАЙ ТАВАН ТОЛГОЙГ БАС ОЮУ ТОЛГОЙН ЗАМААР ОРУУЛАХ ШАХСАН ХҮН МӨН БИЗ ДЭЭ ПОПУЛИЗМ ГЭЖ ЮУ ЯРИАД ТЭНЭГТЭЭД БАЙГАА ЮМ МОНГОЛОО ХАЙРЛАДАГ ХҮМҮҮСИЙГ ТЭГЖ НЭРЛЭЭД БАЙГАА ЮМ УУ БИ ПОПУЛИСТ БАЙНА.
ЗОЧИН · 2018/04/13
ЭНЭ БУЗАР НОВШ БАС ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ ЮМ БАЙНА ДАА МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ДУГАРЧ БАЙГАА НӨХДҮҮД БҮГД АСУУДАЛТАЙ ТАВАН ТОЛГОЙГ БАС ОЮУ ТОЛГОЙН ЗАМААР ОРУУЛАХ ШАХСАН ХҮН МӨН БИЗ ДЭЭ ПОПУЛИЗМ ГЭЖ ЮУ ЯРИАД ТЭНЭГТЭЭД БАЙГАА ЮМ МОНГОЛОО ХАЙРЛАДАГ ХҮМҮҮСИЙГ ТЭГЖ НЭРЛЭЭД БАЙГАА ЮМ УУ БИ ПОПУЛИСТ БАЙНА.
популизмийг дэмжигч · 2018/04/13
Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ хий гэсэн байгаа биз. Мөн 17 хувийн өсөлт нь зэс, нүүрсний зах зээлийн үнийн өсөлттэй шууд холбоотой гэдгийг "таны" иш татаад байгаа гадаадын байгууллагууд хүлээн зөвшөөрснийг бас сайтуудаас тан шиг татаад ишлээд үзүүлж болно. Харин өнөө маргаашгүй чам дээр ирэх асуудалдаа л анхаарлаа хандуул муу хазгар хужаагийн шээс
Зочин · 2018/04/13
Ta xenii agent be.
Сар · 2018/04/13
Таван толгойн гэрээг бас л хэдэн хувибартай хийж нууцалж батлуулчих шахсан хун дээ Харин ч З энхболд тэргуутэй хэдэн хун Таван толгойн монголдоо авч улдсэн байх шуу
Зочин · 2018/04/13
Таван толгойн гэрээг бас л хэдэн хувибартай хийж нууцалж батлуулчих шахсан хун дээ Харин ч З энхболд тэргуутэй хэдэн хун Таван толгойн монголдоо авч улдсэн байх шуу
Bitgii mushgiad bai! · 2018/04/13
OT tusul ehluulsenii tuluu heruulees salgaj dald uurhaig ajilluulsnii tuluu bish! Tusul ehelsen ch tedend bolohoos bidend bish dald uurhai ajillasand ardaa uldeeh oligtou arvan ambaarch ugugui amerik hun amerik ruugaa zuuh buh mungu ediin zasgaa tatvaraa tuluhiin tuluu hiij ugch algan deeree arav tavan tsaas tosood avaad gariin useg zursaniih ni tuluu ard irged uls ornii umchiig ar hudargaar huivaldan hund ashograi bolgosniih ni tuluu uneniig ni heluulj uuchlal guilguulj shiitgel huleelgej surgamj busdad ni bolgohiin tuluu medev uu!
мо · 2018/04/13
Энэ муу хуужаагийн хүүхэд яасан олон юм донгосож байнаа.
ЭНХСАЙХАН · 2018/04/13
НАМАЙГ ХЭН ХЭЛЖ,НОХОЙГ ХЭН СААХ ВЭ ДЭЭ. БИ ОДОО ЕВРОПДОО ОЧИЖ ШИНЭХЭН АМРАГАА ТЭВРЭЭД САНАА АМАР ГЭДЭС ЦАТГАЛАН. МӨНГӨНД САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. ХИЙДГЭЭ ХИЙСЭН ОЛДОГОО ОЛСОН. ХАХА
ЭНХСАЙХАН · 2018/04/13
НАМАЙГ ХЭН ХЭЛЖ,НОХОЙГ ХЭН СААХ ВЭ ДЭЭ. БИ ОДОО ЕВРОПДОО ОЧИЖ ШИНЭХЭН АМРАГАА ТЭВРЭЭД САНАА АМАР ГЭДЭС ЦАТГАЛАН. МӨНГӨНД САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. ХИЙДГЭЭ ХИЙСЭН ОЛДОГОО ОЛСОН. ХАХА
ЭНХСАЙХАН · 2018/04/13
НАМАЙГ ХЭН ХЭЛЖ,НОХОЙГ ХЭН СААХ ВЭ ДЭЭ. БИ ОДОО ЕВРОПДОО ОЧИЖ ШИНЭХЭН АМРАГАА ТЭВРЭЭД САНАА АМАР ГЭДЭС ЦАТГАЛАН. МӨНГӨНД САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. ХИЙДГЭЭ ХИЙСЭН ОЛДОГОО ОЛСОН. ХАХА
ЭНХСАЙХАН · 2018/04/13
НАМАЙГ ХЭН ХЭЛЖ,НОХОЙГ ХЭН СААХ ВЭ ДЭЭ. БИ ОДОО ЕВРОПДОО ОЧИЖ ШИНЭХЭН АМРАГАА ТЭВРЭЭД САНАА АМАР ГЭДЭС ЦАТГАЛАН. МӨНГӨНД САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. ХИЙДГЭЭ ХИЙСЭН ОЛДОГОО ОЛСОН. ХАХА
ЭНХСАЙХАН · 2018/04/13
НАМАЙГ ХЭН ХЭЛЖ,НОХОЙГ ХЭН СААХ ВЭ ДЭЭ. БИ ОДОО ЕВРОПДОО ОЧИЖ ШИНЭХЭН АМРАГАА ТЭВРЭЭД САНАА АМАР ГЭДЭС ЦАТГАЛАН. МӨНГӨНД САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. ХИЙДГЭЭ ХИЙСЭН ОЛДОГОО ОЛСОН. ХАХА
зочин · 2018/04/13
хамсаатан...
irgen · 2018/04/13
Наад хулгайчаа бас барьж хорих хэрэгтэй бас нэг хулгайч шүү
Зочин · 2018/04/13
Энийг өөрийг нь хорь дэндүү их идсэн дээ