Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дэлхийн стандартад нийцсэн техник технологийг эх орондоо нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг дээдлэн мэдлэг чадвар оюун ухаанаа дайчлан, салбартаа тэргүүлэгч байгууллага бол "Голден жим" фитнес клуб.

Тус клубын зүгээс нэгэн өвөрмөц, үр дүн нь бусдад харагдсан нэгэн уралдааныг зохион байгуулаад удаж байгаа. Энэ бол "Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" уралдаан гэдгийг уншигч та хэдийнээ мэдэх болсон биз ээ.

Шинэ оны босгон дээр "Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" уралдааны 5 дахь удаагийнхаас эхлэн шагналын сан нь 20.800.000 төгрөг болж ялагчийг тодруулж шагналыг гардуулсан юм.

1-р байр: Японы суудлын автомашин, Голден жим фитнес клубт 1 жил хичээллэх эрхийн бичиг, өргөмжлөл

2-р байр: 500.000 төгрөг, Голден жим фитнес клубт 6 сар хичээллэх эрхийн бичиг, өргөмжлөл

3-р байр: 300.000 төгрөг, Голден жим фитнес клубт 3 сар хичээллэх эрхийн бичиг, өргөмжлөлөөр тус тус шагнасан.

"Голден жим" фитнэс клубын зүгээс иргэдээ эрүүл мэндийнхээ төлөө арай илүү идэвхитэй амьдраасай гэж хүссэний үндсэн дээр хүн бүрийн амин чухал хэрэглээ болсон автомшинаар азтанаа урамшуулдаг билээ. Энэхүү уралдаан нь зөвхөн машины төлөө биш таны эрүүл мэндийн төлөө юм.

Жин хасах уралдаанд оролцогчдын Япон улсын биеийн бүтэц тодорхойлогч "Танита" аппарат оролцогчдын биеийн өөрчлөлтийг маш нарийн үзүүлдэг. Өмнөх уралдаанд нийт 52 хүн өрсөлдсөн.

Уншигч та ч бас өөрийн илүүдэл жиндээ санаа зовж, илүү эрчимтэй тураахыг хүсч байвал “Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?” 6 дахь удаагийн уралдаанд оролцоход таны өмнө тус клбуын үүд хаалга нээлттэй.

Тэмцээн энэ сарын 18-нд эхлэж бүтэн хоёр сарын турш оролцогчид мэргэжлийн эмч, сэтгэлзүйн баг, дасгалжуулагч, хоололтын баг, хамт олны зөвлөгөөгөөр илүүдэл жингээ хасах чадна.

Та илүүдэл жиндээ санаа зовж явдаг бол өнөөдрөөс эхлэн илүүдэл жин минь баяртай гэж хэлээд тус клубт ирж бүртгүүлэн жин хасах уралдаанд оролцоход л болно. Ингэснээр жингээ эрүүл аргаар зөв зохистойгоор хасах юм.

Энэ удаагийн уралдааны бүртгэл дуусахад ердөө ГАНЦХАН хоног үлдлээ. Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Хаяг: СБД "Тусгаар тогтнолын ордон" 4 давхарт "Голден жим" фитнес клуб.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бол: 77770099 утсаар холбогдоно уу.

Х.Даваа