20 мянган өрхөд халаагуур, 50 мянган өрхөд сайжруулсан түлш өгнө
2018/04/22
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хурал болж агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46.1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов.
Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс гадна 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад оруулахаар боллоо. Нэг тонн сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнэтэй адил буюу тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөөд байна. Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой учир цаг хугацаа хожих үүднээс шаардагдах хөрөнгийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээс гаргах юм.
Орчны бохирдлыг бууруулах агентлагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулах, Хог хаягдлын үйлдвэрийн ажлыг ирэх сард багтаан эхлэх, гэр хорооллын нүхэн жорлонгийн лагийг цэвэрлэх, байгальд ээлтэй, инноваци нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо.
Өнгөрсөн онд 20 мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуураар хангасан. 2018-2019 оны өвлийн улиралд мөн мөн тооны өрхөд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур нийлүүлэхээр болов. Амьдрал ядуу, зорилтот бүлгийн 50 мянган өрхөд сайжруулсан түлш худалдан авахад нь зориулж улсаас татаас өгөхөөр шийдвэрлэлээ.
ЗОЧИН · 2018/04/22
САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ИЛЧЛЭГ НЬ ЕРДИЙН НҮҮРСНЭЭС ИЛЧЛЭГЭЭР САЙН ТҮЛШ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙНА УУ , ТҮЛЖ ҮЗЭЭГҮЙ БОЛОХООР МЭДЭХГҮЙ ЮМ , ...
Зочин · 2018/04/22
Та нар зарагдахгүй орон сууцаа борлуулж гэр хороололоо орон сууцанд оруулчих сэтгэлгүй ухаангүй алгаа олгоогүй хүмүүсүү эсвэл мөнгө идэх шунал чинь ханаж цаддаггүй бэрд юм уу. наад тэнэг шийдвэрээ цусал ичихгүй бол аргыг нь ард түмнээсээ асуу