Багахангай дүүргийн АН-ын даргаар Э.Галбадрал сонгогдлоо
2014/01/17
1970-аад оны эхээр Төв аймгийн Баян сумын Өндөртолгой гэдэг газар орос цэргүүдийн гараар анхны шав нь тавигдан, ардчилсан хувьсгалын дараа 1992 онд Нийслэлийн харьяаны дүүрэг болсон түүхтэй Багахангай дахь АН-ын даргаар Э.Галбадрал саяхан сонгогджээ.
Нас хэдий бага ч ажил амьдралын арвин туршлагатай энэ залууг тус дүүргийн АН-ын үйл ажиллагааг өлхөн аваад явчихаар чадварлаг боловсон хүчин хэмээн үзэгсэд олон байгаа бөгөөд хамтын нэгдмэл уйлсээр өмнөө тавьсан зорилгодоо хүрэх итгэл төгс байгаа аж.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Багахангай дүүргийг Нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэхээр тодорхойлсон ба Засгийн газрын 2006 оны 197 тоот тогтоолоор батлагдсан хөтөлбөрт Багахангай дүүргийг экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээ зам тээврийн зангилаа хотын чиглэлээр хөгжүүлэхээр баталсан билээ. Дүүргийг эдийн засгийн хувьд хөгжүүлэх үйлдвэрлэл технологийн парк байгуулах, зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ технологид суурилсан үйлчилгээ оюуны багтаамжтай бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дүүргийн хөгжлийг дэмжих төслүүдийг татах, дүүрэгт ашиглагдахгүй байгаа агуулах байгууламжийг ашиглалтанд оруулахаар дүүргийг Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт 2006-2010, 2010-2015 оны хугацаанд 2 үе шаттайгаар Монгол улсын мянганы хөгжлийн цогц бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээр заагдсан байдаг.
Тэгвэл энэ их үйлсийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд тус дуурэг дэх АН-ын залуусын оролцоо ч чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Ингээд шинээр сонгогдсон Э.Галбаатар даргадаа залуу хүний эрч хүчээр улам илүү урам зоригтой ажиллан, орон нутгаа хөгжүүлэх үйлсдээ их амжилт гаргахыг хусэн ерөөе!
Зочин · 2014/01/18
Hvnii itgeliig daah heregtei shvv amjilt