Өмнөд Африкд пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад, насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ.

 

 

Тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Б.Чимэдцэрэн хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон бөгөөд тэрээр өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Азийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Мөн +120 кг-ын жинд дэлхийн аварга Б.Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ. Хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний ахмадын 105 кг-ын жингийн ангилалд Б.Ууганбаяр алт, Ц.Баярхүү мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан.

 

Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүлж, төрийн далбаагаа хоёронтоо мандууллаа. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлагууд баг тамирчидаа удирдан ийнхүү бахдам амжилт байгуулаад байна.