НҮБ-ын хүүхдийн эрхийн конивенцид нэгдсэн улс орнууд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг.

Анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2001 оноос эхлэн дэлхийн бусад улс орнууд олон улсын өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэгдэг болжээ.

Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хэлтэс хамтарсан арга хэмжээг зохион байгуулж 9-20 дугаар хорооны нийт 200 орчим хүүхэд, эцэг эхчүүдийг хамруулсан ба тэдэнд хууль эрх зүйн мэдээлэл, мэдээлэл өгч гарын авлага тараасны гадна сонирхсон асуултанд нь хариулт өглөө.

Хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд нь нөлөөлөл үзүүлэх зорилгоор зохион байгуулсан дээрх арга хэмжээний үеэр тэдний дунд сагсан бөмбөг, гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж гарын бэлгээр  шагнаж урамшуулсан юм.

Шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07-р сарын 01-нээс хойш Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүрээнд далд хэлбэрээр үйлдэгддэг энэхүү хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн нь хуулийн хэрэгжилттэй холбоотой юм.