“Монголын залуу зохиолчдын нэгдэл”-ийн тэргүүн н.Минжинсайхан тэргүүтэй хэсэг залуус  энэ сарын 17-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 423-р ангид зочилжээ.

Тэд энэ удаад тус хорих ангийн хүмүүжигчидтэй уулзаж, өөрсдийн шүлэг яруу найргийг тэдэнд сонирхуулахын зэрэгцээ тэдгээрийн шүлэг уран бүтээлийг сонсож, харилцан ярилцсан байна. Мөн тус хорих ангийн номын санд салбар салбарын 300 орчим ном хандивлажээ.

ШШГЕГ-ын 423-р хорих анги нь одоогоор 370 орчим хүмүүжигчидтэй бөгөөд тэдний боловсрол, ирээдүйн амьдрал, хүмүүжилд нь ихээхэн анхаарал хандуулдаг гэдгийг дэд дарга н.Өлзийбат энэ үеэр онцлон хэлсэн юм.

Д.Ана