"Тэртээх ертөнцийн хөгжимчин" дэлгэцийн шинэ бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна.  Энэ цаг үеийн хамгийн шилдэг гэх уран бүтээлчдийг нэгтгэсэн тус киноны зураг авалтыг "Black magic" гэх мэргэжлийн видео камераар бүтээжээ.

Киноны ерөнхий найруулагчаар Ц.Чинбат ажиллаж, киноны гүйцэтгэлийг "Lemon" студийнхэн ажиллажээ. Гол дүрүүдэд УДЭТ-ын С.Болд-Эрдэнэ, жүжигчин Ч.Ундрал нар тоглосон юм.

Мөн продюсерээр Т.Билэгжаргал ажиллажээ. Тэрбээр өмнө долоон киноны гол дүр болон 14 киноны туслах дүр бүтээж байсан бол энэ удаад кино продюсерээр ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү уран бүтээл нь гэгээн хайрын өдөрт зориулан хийгдсэн бөгөөд хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ гэв. Хосуудад зориулсан хайрын кино нэгээр нэмэгдэж удахгүй кино театруудаар гарч эхлэнэ.

Д.Ана