Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 29, 30-нд 20-н жилийн ойдоо зориулсан "Best of Hurd" тоглолтоо хийж, "UB palace"-ын концертын их танхимын хоёр өдрийн турш фенүүдээрээ дүүрэн байлгаж чадсан билээ. Тэгвэл "Хурд" хамтлагийн тоглолт үргэлжилсээр байна. Тодруулбал, "Бид Монгол туургатандаа зориулж тоглодог" хэмээдэг тус хамтлагийнхан энэ сарын 30,31-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүддээ зориулан тоглож, тэдэнтэй хамт шинэлэх гэнэ.

   Түүнчлэн "Хурд" хамтлагийн тоглолтын азтай үзэгч Монголын рок попын түүхэнд анх удаагаа хэвлэгдсэн "Алтан" пянзны эзэн болохын зэрэгцээ авто машины эзэн болох юм.

   БНСУ-д амьдарч байгаа монголчууд маань тус хамтлагийнхны 20-н жилийн турш хийж бүтээсэн "Эх орон", "Би Монголтой адилхан", "Цэргийн бодол", "Чи минь байгаа болохоор", "Аавдаа", "Ээждээ өргөх дуу" зэрэг эх орон, хайр сэтгэл, ижий аавын тухай уянгын рок дуунуудад  бүүвэйлэгдэж, омогшиж хоёр өдрийг өнгөрүүлж, хамтдаа байх нээ.

Д.Ана