Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/01/18
Нутгийн баруун хэсгээр үүл багасна. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 градус, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэнбайна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна