АТГ-ын удирдлагыг солих асуудлаар ЕТГ, УИХ "зөрчилдөв"
2018/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солихоор Ерөнхийлөгч УИХ-д саналаа хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ асуулдаар хуралдаад АТГ-ын дарга, дэд даргыг хууль зөрчин байж хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Үүнтэй холбоотойгоор ЕТГ-аас АТГ-ын удирдлагыг солих асуудлыг хэлэлцээгүй нь хууль зөрчсөн гэж мэдэгдлээ. Тодруулбал, АТГ-ын удирдлагыг солих Ерөнхийлөгчийн саналыг МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хуулийн 45.1 болон 45.2-т заасны дагуу хэлэлцэж Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч тус байнгын хороо уг хуулийг зөрчин хэлэлцэхгүй хэмээн шийдсэн байна.
УЛСЫН ИХ ХУРАЛД АЖЛАА ШУУД ХАРИУЦАН ТАЙЛАГНАДАГ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ:
45.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
45.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.
ХӨХӨӨӨ · 2018/05/08
М. ЭНХБОЛДОО АТГ ДАРГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮСЭЛТЭЭР СОЛИОЧЭЭ ЯАГААД ТЭЭГ БОЛООД БАЙНАА