2018 онд төсвийн орлого ДНБ-ий 27 хувьд хүрэх төлөвтэй
2018/05/09
Олон Улсын Валютын Сангийн тооцоолсноор 2018 онд Монгол Улсын (255.10) -89.9% төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 2017 оны төсөөллөөс 2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Төсвийн орлогыг бууруулж төсөөлсөн шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт төдийлөн өсөхгүй байх эрсдэлтэй холбон тайлбарласан байна. 2018 оны гуравдугаар сарын гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 50 тэрбум төгрөгөөр давж биелээд байна. Харин улсын төсвийн зардал 188 тэрбум төгрөгөөр бага гарчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлж байгаагаар төсвийн орлого давж биелэхэд татварын орлого нэмэгдсэн нь голчлон нөлөөлжээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн IV шатны үнэлгээний ажлын хэсэгтэй Засгийн газар уулзалтаа үргэлжлүүлж байна. Уулзалтын дараа талууд хамтран албан ёсоор хэвлэлийн бага хурал хийнэ гэж Сангийн яам мэдээллээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойш 152.8 сая ам.долларын санхүүжилтийг гурван шатлалтай авсан юм. Харин донор улс, байгууллагуудыг нэмсэн нийт санхүүжилтийн дүн 2017 оны эцэст 728 сая ам.долларт хүрчээ. Монголбанкны мэдээлснээр 2018 оны хөтөлбөрийн хүрээнд орж ирэх нийт санхүүжилтийн хэмжээ 836 сая ам.доллар болж өсөх юм байна.