Мөнгөтэй тэнэгүүд
2013/03/20
Манай эрх баригчдыг тодорхойлох юм бол “Мөнгөтэй тэнэгүүд”. Зөвхөн мөнгө л олох гэж, мөнгөтэй л болох гэж мэдлэг боловсролоо хойш тавьсан нөхдүүд өнөөдөр төрд заларч тэдний гайгаар улс орон хямарч байна.
Хэрхэн, яаж мөнгөтэй болсон бэ мөн мэдлэггүй хүмүүс улс орныг хөгжүүлэх боломжтой юу эсвэл боломжгүй юу? Мөнгөтэй бол болчихвол бүгдийг худалдаад авч болно гэсэн хандлага түгээмэл байдаг. Өнөөдөр ч энэ хандлага хэвээрээ хадгалагдсаар байна.
Хүн бүр л мөнгөтэй, баян болохыг хүсэх нь буруу биш зөв. Ядуу байгаа учраас мөнгөтэй болохыг төлөө ажиллах нь муу биш сайн. Харин хэрхэн яаж мөнгөтэй болох вэ гэдэг л чухал. Үнэхээр өнгөрсөн хугацаанд шударгаар хөдөлмөрлөөд баян болох боломж байсан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Үнэхээр боломжгүй бол яах вэ? Хулгай хийх үү эсвэл ядуугаар амьдрах уу? Гэхдээ энд төрөөс халаасалж, хумсалсан хүмүүсийг өмөөрөх гэсэн бодол байхгүй.
Өнөөдөр мөнгөтэй тэнэгүүд төрийг худалдаад авчихжээ. Одоо тэд тэнэг тэнэг үйлдлүүдээ хийж улс орныг хөмрүүлчихгээд байна. Жаахан мэдлэгтэй байсан бол, багахан ч гэсэн боловсролтой байсан бол өнөөдөр ингэтлээ тэнэгтэж, буруу зөрүү, алдаатай шийдвэрүүдийг гаргахгүй харин улс орныг хөгжүүлэх төлөвлөгөө ярьж хэрэгжүүлэх байсан болов уу? Тэд мөнгийг олсон. Дараа нь тэд боловсролыг худалдаж авахыг оролдсон. Харамсалтай нь энэ бүтэхгүй.
Яагаад бүтэхгүй вэ гэхээр боловсрол мэдлэг гэдэг бол мөнгөөр худалдаад авчихдаг эд бараа биш. Нэг сар, нэг жил сураад л хүн мэдлэгтэй болчихдоггүй. Хамгийн багаар таван жил толгой өндийх завгүй хичээж, зүтгэж байж жаахан юм сурч авна. Гэвч үүнийг монгол хүн тэвчих үү. Үнэндээ тэвчиж чадахгүй олон хүмүүс сургуулиа хаяж наймаа хийж эхэлсэн гэдэг. Зарим нь мөнгөний шаардлагаас болсон байх. Гэхдээ л ихэнхи нь төрийн зардлаар л сурсан хүмүүс байдаг шүү дээ. Одоо тэд эргээд төр, ард түмнийхээ төлөө зүтгэх ёстой. Гэвч үүргээ мартсаар. Нэгэнт боловсрол мэдлэгийг эзэмшиж чадаагүй бас худалдаж авах боломжгүй учраас гадаадын нэг сургуулийн диплом худалдаж аваад л ирцгээсэн хүмүүс олон байна. Намтар дундаа тийм улсын тэр сургуулийг төгссөн гэж бичүүлээд л бас болоогүй ээ англи, орос хэлтэй гээд тодотгохийг нь яана. Үнэндээ хэлийг ашиглахгүй бол англи, орос хэлээр яах юм. Англи хэл дээрхи мэдлэгийн номуудыг уншиж, орос хэл дээрхи мэдлэгийн номуудыг унших нь гадаад хэлтэй болсны ач тус. Түүнээс биш гадаад хэлтэй гэж дуудуулах нь гол биш.
Өнөөдрийн монголын төрийн дампууруулж, улс орныг сүйрүүлж байгаа хүмүүс бол гадаадын сургуулиудын диплом өвөртөлсөн нөхдүүд. Сурсан мэдсэн зүйл байхгүй, хальт мөлт гадаад хэлтэй түүгээр гангарахаас өөр шидгүй. Ийм л хүмүүс өнөөдөр төрийн байгууллагад дээрээсээ авахуулаад доошоогоо хүртэл шигжээ. Мөнгөтэй тэнэгүүд улс орныг хөгжүүлж чадахгүй. Улс орныг мөнгөөр биш харин мэдлэг боловсролоор хөгжүүлдэг гэдэг цор ганц үнэнийг хүмүүс одоо хүртэл ойлгохгүй байна. Мөнгөтэй хүн төрд гарвал хулгай хийхгүй ард түмнийхээ төлөө ажиллана гэдэг нь өнөөдөр худал болсон. Сонгосныхоо дараа араас нь багахан хулгай хийгээчээ гэж ард түмэн хүсэж байна. Сонгосон ч гэж дээ төрийг худалдаад авчихсан шүү дээ.
Мэдлэг боловсролтой аавын хүүхдүүд гарч ирж байж л энэ улс орныг улсын дайтай улс болгоно доо. Тэр цаг хэзээ юм бол доо. Цаг хугацаа Монголыг хүлээхгүй урссаар л...
bqnqqx · 2013/04/22
*QgOga oqfzfdyhwydm
qnlutqnh · 2013/04/20
CK3EPX , [url=http://xmedmtlhkinf.com/]xmedmtlhkinf[/url], [link=http://xyqoeotpuzvp.com/]xyqoeotpuzvp[/link], http://dv**hcwngwbn.com/
Dortha · 2013/04/14
I have been so bwelidreed in the past but now it all makes sense!
Nelda · 2013/04/14
I cant belviee youre not playing with me--that was so helpful.
Indian · 2013/04/14
What liberating knowledge. Give me lbiterygive me death.