Цалин өссөн гэв үү
2018/05/21
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний хоёрдугаар сарын тоон мэдээллийг нийтэд мэдээлсэн. Тайлан мэдээлэлд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 96.0 /10.2 хувь/ мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 /8.7 хувь/ мянган төгрөгөөр өссөн гэжээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Статистикийн тоо баримт хангалтгүй хэмээн шүүмжилж, тэрбээр “Ажилгүйдэл аль салбарт буурч, хаана нэмэгдсэнийг гаргах гэхээр санхүүжилт багассан гэсэн тайлбар өгч байгаад харамсаж байна. Тэгэхээр та бүхний энэ оруулж ирж байгаа тоонуудад итгэхэд бэрх байна” хэмээлээ. Мөн тэрбээр 2014 онд 1450 төгрөг байсан ам.долларын ханш 2000 болж аж ахуйн нэгжүүд хаалгаа барьчихаад байхад ажилгүйдлийн түвшин 2 дахин буурлаа хэмээн Их тэнгэрт зарлаж, тэр нь орон даяар шүүмжлэл дагуулж байсан. Статистикийг улстөрчдөд таалагдах байдлаар гаргаж болохгүй” хэмээж байсан.
Өдгөө ч цалин хөлс хаана нэмэгдэв гэх эргэлзээ иргэдийг төөрөгдүүлээд байна.
niigmiintoli.mn
иргэн · 2018/05/21
тийм шүү яг л баярцогтын гаргалгаа бна даа
ЗОЧИН · 2018/05/21
СТАТИСТИКИЙН ХОРОО МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА МӨРТӨӨ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ АРИФМЕТИК ДУНДАЖААР ГАРГААД МЭДЭЭЛЖ БАЙХАД ӨССӨН ГЭЖ ХАРАГДАХ НЬ МЭДЭЭЖ ШҮҮДЭЭ , ЭНЭ НЬ БАЯРЦОГТЫН 20000 ХУВЬСАГЧ ГЭДЭГ СИНЬХУА АГЕНТЛАЛЫН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТООН УТГА АДИЛ ТЭНЦҮҮ ЮМ . . ,