Сануулах суулт дуусах тул ажил хаялт руу шилжинэ гэв
2018/05/21
Сүхбаатарын талбайд ЭМБШУ-ны салбарын ажилчдын суулт үргэлжилж байна. Тэд ажил хаялтад бэлтгээд байгаа талаар мэдээллээ. Маргааш Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БСШУСЯ болон ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гадна тэмцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэдгээ ч мэдэгдэв.
Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхан энэ оны 2 дугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьсан. Мөн тэд нэн даруй хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг шаардаж буй. Засгийн газраас энэ бүхэнд хариу өгөөгүй тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргааныг албан ёсоор эхлүүлэх юм. Маргааш сануулга өгсөн хугацаа дуусах тул ийнхүү суултаа ажил хаялт болгох шийдвэртээ хатуу зогсох юм байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Зочин · 2018/05/22
ЭНЭ СУУЛТ ҮР ДҮНД ХҮРЭХ БОЛ УУ ОДООНЫ БАЙДЛААР ТӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ЦАЛИНГАА ЧҮҮ АЙ ТАВЬЖ БАЙНА ШҮҮДЭЭ ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ 7 САРААС НААШГҮЙ ГЭНЭ ТЭГЭХЭЭР ЮУН ЦАЛИН НЭМЭХ ВЭ ЗАСАГ ҮНЭХЭЭР МӨНГӨГҮЙ БАЙГАА ЮМ БИШҮҮ ХАА ХААНАА ХЭЦҮҮ Л БАЙХ ШИГ
дөлгөөн · 2018/05/21
ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЭРХЛЭГЧ НАРЫГ НЭГ СУРГУУЛЬД 3-5 ЖИЛ АЖИЛЛУУЛУУАД БАЙР СЭЛГЭЖ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭНД ХЭЭЛ АХУУЛ, АВИЛГАЛ, АЖИЛ ОР НЭР ТӨДИЙ ХИЙХ, ХОВООР АЖИЛЛАХ ХАМАГ МУУХАЙ БҮХЭН ҮҮРЛЭЖ БАЙДАГ ҮҮНИЙГ ЦОГЗОЛМАА САЙД АНХААРАЛДАА АВААСАЙ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН БӨГС ДОЛООГЧ БАГШ НАР ЮУ Ч ХИЙХГҮЙ, ЮУ Ч МЭДЭХГҮЙ

шүүгч нарын цалинг багасга · 2018/05/21
ШҮҮГЧ нарын цалин 2-3 сая байхад эмч, багш нарын цалин арай бага байна
ЗОЧИН · 2018/05/21
ЗӨВ - НААД " ОУВС " - ИЙНХАН ЧИНЬ МОНГОЛЫН СУВИЛАГЧ САРД 160 - 200 $ - ЫН ЦАЛИНТАЙ ГЭДГИЙГ МЭДВЭЛ САВЖ УНАНА .