Явган хүний замаар зорчисон автомашины жолоочийг 20.000 төгрөгөөр торгожээ
2018/05/22
СБД-ийн нутаг Нарны зам Урбанекын уулзвар дээр энэ сарын 19-ны өдөр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй явган хүний замаар зорчсон автомашины жолоочыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж мэдээллэж байсан. Тэгвэл түүнийг цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул 250.000 төгрөгөөр торгожээ. Харин явган хүний замаар зорчисон үйлдэлд нь 20.000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.