Сураггүй алга болсон гэх охин эмнэлэгт эмчлүүлж байжээ
2018/05/22
Энэ сарын 6-ны өдөр 18.00 цагт Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Оршил хотхоноос 21 настай Б.Ариунзаяа гараад сураггүй болсон тул эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ.
Тэгвэл охин сураггүй алга болоогүй. бие нь өвдөж ухаан алдаж унасан аж. Улмаар охины эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ үйлчилгээ авсан байна. Тухайн үед охиныг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг тус эмнэлгийн ажилчид мэдсэнээр охины гар гэрийнхэнтэй холбогдсон байна