Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн алба, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга, Автотээврийн Үндэсний Төв, Зам тээврийн хөгжлийн төв, Төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан Бүсийн зөвлөгөөнийг 2018 оны 05  дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулж байна.

Өнгөрсөн 2017 оны байдлаар дээрх 3 аймагт зам тээврийн ослын улмаас 66 хүний амь нас хохирч, 106 хүн хүнд, хүндэвтэр гэмтсэн бол энэ оны эхний 4 сарын байдлаар 8 хүний амь нас хохирч, 20 хүн гэмтсэн үзүүлэлттэй байна.


Мөн  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчижүүлэх, бүсийн хэмжээнд 2018-2020 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүний улмаас учрах хохирлыг хэмжээг мэдэгдэхүйц  хэмжээгээр бууруулах зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтыг ханган үр дүнд хүрэхийн тулд олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Уг зөвлөмжийн дагуу бүсийн аймгуудын хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг оновчтой зохион байгуулж, хэрэгжүүлэх чиглэлээр /замын хөдөлгөөнд хяналт тавих эрх бүхий алба хаагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах гэх мэт/, аюулгүй зам, орчныг бүрдүүлэх чиглэлээр улсын чанартай хатуу хучилттай авто замын осол, хэрэг ихээр гардаг хар цэгүүд дээр гэрэл ойлгогч, цацруулагчтай тэмдэг тэмдэглэлийг байршуулах, зам салсан хэсгүүд дээр чиг заасан тэмдгийг байршуулах, шинээр авто зам, замын байгууламжийг барих ажлыг төлөвлөн, үе шаттайгаар гүйцэтгэх, мөн хөдөлгөөнд оролцогчдод зориулсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг нийт 13 төрлийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.