Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, “Блумберг Филантропи”, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ”Эрүүл хотуудын нөхөрлөл” төсөл, Замын цагдаагийн алба хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Энэхүү төслийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдийн хамгаалах бүс, хамгаалалтын малгайн хэрэглээний судалгааг нийслэл хотын хэмжээнд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

2010 онд Монголын мянганы сорилтын сангаас гаргасан судалгаанд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан бол 2017 оны байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн 13,7% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 62,1% нь хэрэглэсэн, 24,2% нь тогтоогдоогүй бөгөөд хамгаалах бүсний хэрэглээ нийслэл хотын хэмжээнд 18 орчим хувиар нэмэгдсэн байна.