С.Баярцогт улайж эхэлсэн тул “MCS” группийн захирал Ж.Оджаргал ихэд тавгүйтэн ухаан алдаж, улмаар тусгай онгоц дуудан хилийн чанад руу ниссэн байна
2018/05/24
Сангийн сайд асан С.Баярцогт Оюу толгойн ордыг ашиглах тал дээр ихээхэн маапаантай, монголчуудад ашиггүй гэрээ байгуулснаас эхлээд тухайн үед оффшор бүсэд “хятад” найзуудтайгаа хамтран компани байгуулж, дансандаа нэг сая гаруй ам.доллар нууж байсан нь 2012 онд илэрч Монголоос төрсөн анхны оффшорчин гэгдэх болсон билээ.
Түүний оффшор дансаар саяхныг болтол нийтдээ 10 сая гаруй ам.доллар орж гаран эргэлдэж байсан нь бас ил болсон бөгөөд одоо мань эр тэдгээр санхүүгийн нууц гүйлгээнийхээ талаар Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн шигээ шоронд сууж байгаа. Тэрбээр хорих 461 дүгээр ангид саатуулагдахаасаа өмнөхөн хэвлэлийн бага хурал зарлаж “Би Оюу толгойн гэрээг маш сайн гэрээ болсон гэж бодож байгаа. Энэ гэрээг хийх үедээ “Рио Тинто” компаниас огт авлига аваагүй.
Харин тухайн үед Монголынхоо нэгэн нэр хүндтэй бизнесменээс их хэмжээний мөнгө зээлсэн” гэх зэргээр сүртэй нь аргагүй мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл сүүлийн үед түүний ярьсан болгон нь бодит байдлаас хэдэн алд дэлмээр зөрөөд зогсохгүй, ойр дотно харилцаатай явсан бизнесийн түншүүдээ ч хөлдөө чирж эхэлжээ. С.Баярцогтын оффшор бүсэд байгаа санхүүгийн данснаас гадна Монгол дахь байшин барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг нэгбүрчлэн бүртгэж, тэдгээр нь хаанаас эх үүсвэртэйг шалгаж тогтоогоод эхлэхэд нэлээд ноцтой асуудлууд сөхөгдөн гарч ирсэн байна. Тодруулбал “MCS” группын захирал Ж.Оджаргалаас маш тансаг, асар өндөр үнэтэй гурван байр бэлгэнд авсан нь илэрч, юуны учир удаа дараа ийм үнэтэй цайтай бэлэг авсан талаараа ярьсан аж. Өөрөөр хэлбэл аргагүй байдалд орсон учраас өөртэйгөө холбоотой бузар булхайнаас сөхөж эхэлсэн байна.
Харин энэ сургийг Сүхбаатарын талбайн зүүн талд байх “Централ” тауэр дахь ажлын өрөөндөө сууж байсан “MCS” группын захирал Ж.Оджаргал өөрийн сүлжээгээр олж сонсонгуутаа гэнэт ухаан алдаж унажээ. Өрөөнийхөө шалан дээр тэрийгээд уначихсан түүнийг хамгийн ойрын хамтрагчдынх нь нэг гэгддэг “Энержи ресурс” компанийх нь гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ум хумгүй үүрэн доош уруудаж тэр даруй “SOS Medica” эмнэлэгтэй холбогдон эмнэлэгийн төрөл бүрийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, өндөр чадвартай эмч нарын баг бүхий тусгай онгоц дуудуулан хилийн чанад руу аваад нисэн оджээ. Ж.Оджаргал юуны учир ингэж цочирдон сандрав, С.Баярцогт юу хэлчихсэн болоод Монголын тэргүүн баян мажийх дөхсөн бэ хэмээн судалтал С.Баярцогт нь АТГ-ын мөрдөгчдөд өгсөн мэдүүлэгтээ “Би MCS-ийн захирал Ж.Оджаргалын Зайсан толгойн хажууд барьсан өндөр зэрэглэлийн “Белла Виста” орон сууцнаас нэг байр болон “АСЕМ вилла” хотхоноос нэг байшин бэлгэнд авсан нь үнэн. Ж.Оджаргалаас байр авсан нь ганц би биш.
Надаас гадна Ч.Сайханбилэг ч бас байр бэлгэнд авсан” гэх мэтээр өчсөн юмсанж. С.Баярцогт аргагүй үнэнд гүйцэгдэн улайж энэ мэтээр долоон булчирхайгаа тоочиж эхэлсэн нь Ж.Оджаргалыг сандаргасан хэрэг. Хэт их балмагдан сандарсандаа ухаан алдаж унасан бололтой. Гэвч түүнийг сайн мэдэх хүмүүс буюу бизнесийн хүрээнийхэн “Оджаргал тийм амархан муужирч унах хүн биш. Баярцогтын мэдүүлгээс болж АТГ-ынханд ээрэгдэж ороогдоод эхлэх нь гэж хаширлангуутаа түр зуур ч гэсэн бултаж цаг хожихын тулд муужирч унасан дүр үзүүлээд эмнэлгийн онгоцоор гадагшаа зугтаачихлаа. Энэ зэргийн заль өлхөн гаргана” гэлцэж байна. Нээрээ ч Ж.Оджаргал бол асар их арга зальтай эр гэдэг нь олон зүйлээс харагддаг. Төрийн өндөр албан тушаалд залран асар их эрх мэдэл атгаж байгаа хүмүүсийг ядах юмгүй өөртөө элсүүлж аваад засгийн газраас зарласан хамгийн их мөнгөтэй тендерүүдийг цөмийг нь хамаад авчих бол юу ч биш. Сангийн сайд асан С.Баярцогттой хамтран оффшор бүсэд компани байгуулаад нэг сая ам.доллар зээлүүлээд “таг мартсан” найз нь Ж.Оджаргал байх магадлал ч их өндөр. Юутай ч С.Баярцогт улайж эхэлсэнээр хятад эзэдтэй томоохон компани группын захирлууд эхнээсээ дүрвэн зугтах маягтай боллоо.
“Ноцтой Мэдээ” сонин №14/684/
зочин · 2018/05/30
за яар яаир бид сонсож байя эх орноосоо урвагч нар сайн яаир булхай гарч ирэж магд
haltar tsarait · 2018/05/29
chi muu hulgaich holdohgui ee muu nohiog barj awcirch tolgoigii n aw
ЗАЛУУ · 2018/05/28
БАРИАЧ ЭЭ ХУЛГАЙЧ НАР ЧАЦАГА ХАРВАЖ БНА ДАА
MCS гэсэн нэрийн учрыг мэдэх үү? · · 2018/05/26
MCS Mongolian Corruption System буюу Монголын авлигын тогтолцоо гэсэн англи үгний товчлол. Энэ компаний оролцоогүй бизнеси гэж байхгүй. Дандаа 1996 оноос хойших засгийн эрх барьсан МАН, АН-ын бүх засгийн газруудын Ерөнхий сайд болон гол гол гэхдээ эдийн засгийн чиглэлийн яамдын сайд нарыг хахуульдаж хамгийн ашигтай бизнесийг гартаа оруулсан адгийн луйварчид.
MCS гэсэн нэрийн учрыг мэдэх үү? · 2018/05/26
MCS Mongolian Corruption System буюу Монголын авлигын тогтолцоо гэсэн англи үгний товчлол. Энэ компаний оролцоогүй бизнеси гэж байхгүй. Дандаа 1996 оноос хойших засгийн эрх барьсан МАН, АН-ын бүх засгийн газруудын Ерөнхий сайд болон гол гол гэхдээ эдийн засгийн чиглэлийн яамдын сайд нарыг хахуульдаж хамгийн ашигтай бизнесийг гартаа оруулсан адгийн луйварчид.
bayarchogt yneneen echih l bolno?... · 2018/05/26
er ni bol taalagdahgyi baina syy!!bayarchogt oo?odoo chi yneniig egyyleh chag ni boljee!heehgyi bol naanaa syyj dee!eh orniihoo esreg ajillasan hymyysiig Mongol hyyli erseeh yndesgyi ee!!tolgoi daraalan baribchilan salgah ni zeb!!!!
zochin · 2018/05/26
hutsdiin be chi MCS mongoliin tom achaag nuruundaa uurch yavaa chi bolon chinii oir toirniihon tejeelgej bgaa bh shuu
Зочин · 2018/05/26
МCS ард түмнийг тэжээж байгаа гэнэ. Мөндөө. Ийм хурдан тэнэг болдог юм байхдаа Монголчууд. Чиний хүртэх ёстой зүйлийн мянга хуваасний нэгийг зарим нэгэнд нь өгч байхад яасан эргүү усан тархи вэ? Ийм массыг дарлахад амархан юм даа.
zochin · 2018/05/26
MCS.ard tumniig tejeej baigaa shuu burhan iweeg
baagii · 2018/05/26
bayartsogt zorigtoi ene bugdiig ilchleed bugdiig heleed orhibol sullaad shagnah heregtei
Тунамал · 2018/05/25
ккк сайхан тэнэгтэх юмаа. Өчигдөрхөн л Асемын ресторанд хоол идцэн сууж бсышд Эргүү оркууд нь үнэмшээд хачин2 юм бичээд хаха
zochin · 2018/05/24
Putin ihenhi baychuudtaa ul itgeh maygaar handdag. Mun Haytadin Shi Jin Pin baychuuddaa hatuu handanshuu gej uzuuleed bgaa. Ene hoyor us oron oodluh handalgtai bolsson. Harin manaah huluu chireedl . . .
Зочин · 2018/05/24
ene ch magadlaltai shuu, odoo horigdood bgaa 3 yer ni bugd l mcs ees bol avsan bh mgdlaltai, mcs ni harin OT g demjsen ni avilga bish ediiin zasgaa harsan uildel bh.
zochin · 2018/05/24
Tsag hugatsaa bygdiig haruulgah baihaa
Баажий · 2018/05/24
Үнэхээр буруу зөрүү байдаг бол Баярцогт бүгдийг нь илчлээд энэ нийгмийг цэвэрлэхэд гүн тус хүргэх хэрэгтэй
Баажий · 2018/05/24
Үнэхээр буруу зөрүү байдаг бол Баярцогт бүгдийг нь илчлээд энэ нийгмийг цэвэрлэхэд гүн тус хүргэх хэрэгтэй
БИ · 2018/05/24
Муухан зохиомжтой болхи үлгэр байна
eh uusvergui hud · 2018/05/24
hud hud
eh uusvergui hud · 2018/05/24
hud hud
Зочин · 2018/05/24
ashgui dee ehneesee zugataaj ehellee
Зочин · 2018/05/24
MCS CHINE MONGOLIIN HUULI SHUUHEES TUR ZASGAAS ILUU ERH MEDELTEI OFFICED NI MONGOLIIN EDIIN ZASGIIG YARIDAG GADNIIHAND UILCHILDEG... HONK KONG-N COMPANY!!! UDAHGUI UNNEES AIJ HYATDUUD NI URVAJ EHLENDEE!!!
зочин · 2018/05/24
Оджаргал Анужины зөвлөгөөний дагуу юу ч идэхгүй, мацаг бариад байсан. Бие махбоди нь эрдэс тэжээлийн дутагдалд орсноос ухаан алдсан байх. Анужин гэж эмч биш, хоол тэжээлийн мэргэжилтэн байж хүмүүст элдэв буруу зөвлөгөө өгч байх юм
Зочин · 2018/05/24
Иймэрхүү шар мэдээ үнэн болов уу даа?. Хэнд ч итгэхээ байсан энэ цагт иймэрхүү мэдээнд ард түмэн итгэхээ байсан шүү дээ
Зочин · 2018/05/24
Иймэрхүү шар мэдээ үнэн болов уу даа?. Хэнд ч итгэхээ байсан энэ цагт иймэрхүү мэдээнд ард түмэн итгэхээ байсан шүү дээ
Зочин · 2018/05/24
Улс төрийн хамгаалалтанд байгаа хүн Монголоос зугтаалаа юу? бараг Оджаргал Монголыг атгаж байгаа шд
Zochin · 2018/05/24
unen l uym bicheerei dee.huniig uy ch gej gytgej chaddag uls shuu dee taanuud.
Ganaa · 2018/05/24
Bi ch helj l bsan l da.... Manaihan dandaa l odjargaliig umuurch bdag yum. Yag unendeee manai bukh baylagiig duusgaj bgaa hun sh de