Сар шинэ болох гэж байгаа энэ өдрүүдэд орон байрны болон ууцны хулгай нилээдгүй гардаг. Энэ удаад айлын гэрээс олон тооны ууцыг бүлэглэн хулгайлсныг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байгаа аж.

БЗД-ийн 27-р хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 11-261 тоотод энэ сарын 20-21-нд шилжих шөнө тус дүүргийн 10-р хороонд орших суух З-нь бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан есөн ширхэг ууцыг хулгайлсан хэргийг БЗД-ийн Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байгаа юм.

Баярын өдрүүд ойртож байгаатай зэрэгцэн иргэдийн худалдан авалт нэмэгдэхийн хирээр амар хялбар аргаар олз хайгчдын боломжит үе ирдэг гэхэд хилсдэхгүй. Иргэд хараа хяналтгүй газар машин тэргээ удаан хугацаанд орхиж явснаар автомашинаасаа эд зүйлээ алдах, хучлага, дугуй зэрэг эд ангиа алдах зэргээр хохирдог. Иймд баярын өдрүүдэд ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэн, хялбар аргаар олз олохыг хүсэгчдэд эд хөрөнгөө алдахаас болгоомжлохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Х.Даваа