“Miss universe-Mongolia” шоуны бүртгэл эхэллээ
2018/05/31
“MISS UNIVERSE” –ИЙН ТУХАЙ
“Miss Universe” тэмцээн нь 66 жилийн түүхтэй, хамгийн өндөр шагналын сантай, 1.5 тэрбум үзэгч бүхий чансаагаараа тэргүүлэгч гоо бүсгүйн тэмцээн билээ. Улс эх орноо төлөөлсөн 90 орны үзэсгэлэнт бүсгүй гоо сайхан, мэдлэг боловсролоо уралдуулан өрсөлдөж ертөнцийн миссээ тодруулдаг юм. Өнгөрсөн 66 жилийн хугацаанд тус тэмцээнд Монгол Улсаас оролцож байсан түүх үгүй. Ийнхүү 67 жилийн дараа түүхэнд шинэ хуудас нэмэн, Монгол охидын мөрөөдөл биелж дэлхийн тайзнаа гоо сайхнаа гайхуулан алхах цаг иржээ.
“MISS UNIVERSE-MONGOLIA”-ИЙН ТУХАЙ
“Mongolian Beauty Association” болон “NTV” телевиз хамтран, “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах “Miss Universe-Mongolia” реалити шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болжээ. Улсынхаа нэрийг дэлхийд дурсгах үндэсний ялагчаареалити шоуны зарчмаар шалгаруулах бөгөөд шүүгч, үзэгчдийн мэргэн шүүлт, шударга өрсөлдөөний дүнд цор ганц ялагчтодорно.
“Miss Universe-Mongolia” реалити шоу нь Монгол орны 21 аймгийн төлөөлөл болсон 21 гоо бүсгүй, Улаанбаатар хотын төлөөлөл болсон 3 гоо бүсгүй буюу нийт 24 оролцогчтойгоор үргэлжлэх юм.
Реалити шоуны бас нэгэн өнгө будаг нь оролцогчдоос гадна тэднийг шүүн тунгаах эрхэм мэргэн шүүгчид юм. “Miss Universe-Mongolia” шоу нь үндсэн 3 шүүгчтэй байх бөгөөд одоогоор тэдний хэн болох нь нууц хэвээр байна.
ШАГНАЛЫН САН
“Miss Universe-Mongolia” шоуны ялагч “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн орох эрх буюу 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болно.
БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
- 18-28 насны охид, бүсгүйчүүд оролцох боломжтой
- 1 хувь чээж зурагтай ирэх
- Гоо сайхныг тань бүрэн илэрхийлэх гэрэл зурагтай ирэх
- Бүртгэлийн хураамжгүй
Бүртгэл “NTV” телевизийн байранд явагдаж байна Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-7777, 9915-0989 дугаараас лавлана уу.
“ДЭЛХИЙД ГАЙХУУЛАХ МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ХАЙЖ БАЙНА”