Янхан завхайгаар дуудахгүйгээр зөвлөөч, хэзээ нэгэн цагт баригдах болов уу? /2/
2014/01/21
Сайн байцгаана уу? Залуусаа, сэтгэлийн гүнд байдаг хэнд ч нээх хэлэж байгаагүй миний нэгэн жижигхээн зовлон ч гэх юм уу амьдралаа бичиж сэгэлээ тайлмаар санагдлаа.
Хэд хоногийн өмнө би нуа-тай болсон тухайгаа бичээд зөвлөгөө авахыг хүссэн захидал энэ сайтад бичсэн чинь зарим хүмүүс элдэвээр янхан завхайгаар харааж бичсэн байна лээ. Аргагүй л дээ би нөхрөө их сайн хүн гээд бичсэн болохоор тэр байх. /Янхан завхайгаар дуудахгүйгээр зөвлөөч, хэзээ нэгэн цагт баригдах болов уу?/
Манай нөхөр ч сайн хүний хувьд ч сайн хүн л дээ, гэхдээ хартайдуу хатуудуу хүн. Яахав мөнгө сайн олдог авгай хүүхэн эргүүлдэггүй архи дарс уудаггүй сайн залуу. Энийг нь л хараад хүмүүс сайн хүнтэй суужээ азтай юмаа нтр гэдэг, найз нар ч тэгдэг. Гэтэл яг хамт амьдраад үзвэл бага багаар мэрэж иддэг хүн гэдгийг надаас өөр хэн ч мэдэхгүй л дээ. Найз нарын нөхрүүд нь архи уудаг мөнгө сайн олдоггүй амьдрал хэцүү гээд ярихыг нь сонсохоор маань нөхөр хамгийн сайн нөхөр нь байгаад байгаа юм. Иймээс би сайн залуу гэж хэлсээр ирсэн юм.
Миний хувьд сургууль соёл хөөсөөр яваад тийм эрт гэрлээгүй юмаа, гэхдээ тийм ч оройтойгүй гэж боддог, 28-тайдаа нөхөртэйгөө танилтаад 29-тэй анхныхаа хүүхдийг гаргаж байсан. 2 хүүхэдтэй. Бид амьдраад 10 гаруй жил болж байгаа.
Үнэндээ би нөхөртөө дурлаж гүйж суусангүй ээ, нөхөр л надад их сайн байсан болохоор суусан юм, 28, 29-тай гэхэд дөнгөж 20 гарч байгаа охин шиг л овор багатай байлаа.
Манай нөхөр учиргүй хардаад загнаад давшлаад байхгүй ч утас удаан оролдуулахгүй, гадуур гоё хувцаслаад гаргах дургүй, хувцас авахад заавал гар бие оролцож дандаа авгай стилийн хувцас авч өгдөг байлаа. Гэхдээ дандаа үнэтэй, авахгүй гэсэн ч шууд ав гэж тушаагаад л авахуулдаг байсан, тэр авгай стилийн хувцаснууд нь шкафаар дүүрчихсэн би 1 ч өмсдөггүй байлаа. Тэгээд сүүлийн үед ойлгосон бололтой өөрөө хувцсаа ав гэдэг болсон. Нэг ёсондоо манай нөхөр намайг өөрийнхөө эрхээр амьдруулахыг хүсдэг бололтой. Би уурлаад орилж чарлаж тэгдэггүй юм. Угаасаа хэрүүл маргаанаас холхон байхыг хүсдэг гэхүү дээ. Гэхдээ хувцсыг л тэгэж авч өгдөг болохоос үнэтэй бренд цүнх косметик нтрийг үнэ хайрлахгүй авна гэснийг авч өгдөг юм.
Нэг сайн тал нь гэвэл надад тэр дэлгүүрийн хамгийн үнэтэй хамгийн гоёос нь авч өгдөг юм, даанч хувцаснууд нь дандаа авгай стил.
Нэг ёсондоо би гэдэг хүн хүнтэй суухаасаа өмнө эрх чөлөөтэй юу хийнэ гэснээ хийдэг тийм л сэргэлэн охин байсан, гэтэл хүнтэй суугаад миний тэр эрх чөлөө алга болсныг мэдэрсэн, нөхөр ингэ тэг гэж заана. Охин биш ийм хувцас битгий ав гэх жишээний, би угийн овор багатай харагддаг болохоор залуу сэтгэлгээтэй залуу стилээр хувцаслах дуртай л даа, гэхдээ учиргүй мини юбка, задгай цамц өмсөөд гүйхгүй нь мэдээж шүү дээ, хүнтэй сууснаас хойш өсгийтэй гутал бараг өмсөхөө больж жирийн хувцаслаж гүйдэг болсоон, угаасаа хүүхэд гаргаад ирэхэээр ингэхээс ч өөр аргагүй л юм билээ. Гэхдээ л хэтэрхий навсайгаад ч байгаа юм шиг санагддаг байсан.
Сүүлийн үед хүүхдүүд ч томроод би өөрийн дураар амьдрахыг хүссэн, нөхөртэйгөө 1 ч удаа хувцас авсангүй. Эмэгтэй хүн хөгшрөх тусам өөрийгөө улам арчилж залуу сайхан байх хэрэгтэй гэж би үздэг хүн.
Гэр орноос нээх гарахгүй найз нөхөд гээд тэнээд байхгүй нөхрүүд амрахаараа гэртээ л байна, тэр үед нь би ямар их стресст орж байгаагаа мэдэрдэг. Эр хүн байж энийг ингэж муу хийсэн байна, тэрийг ингэ тэг гэх мэтээр заагаастай. Үнэхээр залхмаар юм билээ.
Нэг инээдтэй юм хэлэхэд ухаалаг гар утас буюу смарт утсыг удаан оролдлоо хэнтэйгээ мсж бичээд байгаан нтр гээд аваад нуучихвал яах уу? Интэрнэтээр сонин нтр уншаад интэрнэт хэсээд яваж байхад хий хардаад, зэвүү дургүй 2 зэрэг хүрээд амандаа хараахаас өөр юм ч хийхгүйм даа, хүүхдүүдийнхээ дэргэд орилж чарлаад хэрэлдээд байлтайн биш.
Аваад удаагүй байсан утсыг маань хардаад авч шидээд хагалаж байсан удаатай. Намайг хий л хардах юм хөөрхий, гэтэл би тэр үед өөр эртэй учраагүй л байсан шүү дээ. Сүүлдээ би бодсоон, зүгээр байж байгаад хардуулсан дорвол жинхэнэ бодитоор нь явалдана байгаа даа гэж…
Бидний сексийн амьдрал дажгүй гайгүй л байсан 2 жилийн өмнө. Сүүлийн үед манай нөхөр түрүү булчирхай давсагны талын нэг юмтай болчоод ойр ойрхон шээдэг болсон, сексдээ ч муу болсон, хурдан тавьдаг. Тэгээд ч миний хувьд тэр үглээ яншаа хардалт нтрт нь сэтгэл хөрсөн бололтой, нөхөртэйгөө сексдэх унтах ч дургүй болсон. Сүүлдээ тусдаа хүүтэйгээ унтдаг болсон. Яагаад хамт унтахаа байсан гэхээр би шөнө нойр муу болсон, стресснээс болсон байх.
Тэгээд дандаа хөрвөөгөөд унтахгүй болохоор нөхөр хөдөллөө нтр гээд би ч тусдаа унтаж тэрийг бүх нойртой унтуулахыг хүссэн юм шиг байгаан.
Тэгээд л би гэдэг хүн угаасаа ч 2 жилийн өмнөөс нөхөртэйгөө сексдэх дургүй болоод өөр залуутай галзуу секс хийхийг хүссээр ирсэн болохоор байнга өөр залуу нууц амрагийн талаар боддог болсон, нөхрийн маань доодох дэндүү жижигдүү дээр нөгөөхдөө сайн биш. Угаасаа би хүсэхээ больсон байлаа. Тэгээд л эхнэр хүүхэдтэй залуутай танилцсан юм. Бид үнэхээр сайхан сексддэг. Би нөхрөөсөө авч үзээгүй таашаалыг авч байгаадаа аз жаргалтай байгаа. Тэр залуугийн хувьд соёлтой боловсролтой завхай байрын хүн биш байсан харахаас…
Би яагаад ч юм нөхрөө жаахан өрөвдөж байгаа ч гэсэн, огт айхгүй байгаа, анх унтаж ирчихээд би юу ч болоогүйм шиг огт тоохгүй байсандаа би өөрөө ч гайхсан. Гэхдээ л сайн муу ч жаахан муухай ааштай болохоос миний хань чинь архи ууж ирээд агсан тавиад барьж авч зодсонгүй, мөнгө яанаа гэхийн зовлонг мэдрүүлсэнгүй гээд зөндөө олон сайн тал байгаа ч миний тэрийг хайрлах сэтгэл нилээн жаахан унтарсныг би мэдэрсээн, гэхдээ би огт хайргүй бишээ, нөхрийгөө харахаас дургүй хүрдэг бишээ, намайг баярлуулах зөндөө сайн зүйл хийдэгийг нь ч нуухгүй ээ.
Иймээс би хүүхдүүдийнхээ аав ханиасаа салахгүй ээ. Бас энэ нуа-гаасаа ч салмааргүй байна, салж чадахгүй ээ. Хэзээ нэгэн цагт баригдлаа гэхэд би араа хийсэн хүн санаа зовохгүй байгаа. Бид 2 баригдаад аргагүй байдалд орсон тохиолдолд би ороод амьдарчих гэртэй өөрийгөө аваад явчих мөнгөө хийсэндээ ирээдүйдээ нээх санаа зовохгүй л байна, хүүхдүүд маань томорчихвол бүх юм ОК.
Гэхдээ би тийм хүн чанар муутай хүн биш, баригдахгүйгээр нуа-тайгаа хэзээ нэгэн цагт болилоо гэхэд бурхан тэнгэртээ залбираад нөхөрт маань баригдуулаагүйд талархан суух болноо.
Тиймдээ ч би нөхрийнхөө өмнө буруу юм хийгээд байгаагаа ухаараад улам их хайрлаж халамжилахыг хичээж байгаа, даанч нөгөө миний утсыг нуудаг хэвээрээ. Тэр залуу маань над руу утасддаггүй мсж бичээд тусгай код хийгээд ордог тусгай чат байдаг юм, тийм юмаар харьцаад уулзаад амжуулаад яваад л байгаа. Тэр залуу маань надад их сайн, чамтай би удаан хугацаагаар харилцаагаа тасалмааргүй байна гэдэг. Гэхдээ бид бие биендээ дурлаж болохгүй хүмүүс, дурлаад амьдрал салах сарних дээрээ тулвал яах юм вэ? 2-уулаа энийгээ хатуу баримталж байгаа. Миний хувьд бид баригдахгүйгээр болоод байх юм шиг санагдаад байгаа. Яагаад ч юм буу мэд…
Би буруу юм хийж байгаагаа мэдэж байгаа ч яагаад ч юм би өөрийгөө зүхэн харааж үзэн ядахгүй байгаа…