Жирэмсний үеийн гоо сайхны хориотой жагсаалт
2014/01/21
Хэвлийдээ бяцхан амь тээн яваа бүсгүй хүн бүр төгс ертөнц. Гэхдээ тэд хөлнөөсөө үснийхээ үзүүр хүртлэх эмзэгхэн биеэ яг энэ 9 сард л урьд урьдаасаа илүү эрүүл авч явах үүрэгтэй. Органик, шим тэжээлтэй хоол хүнс сонгож, архи, тамхи, эм тарианаас татгалздаг шиг энгэсэг, будгандаа хүртэл цензурь тогтоох зайлшгүй шаардлагатай. Харин шалгуур ямар байхыг хөөрхөн давхар биетнүүд мэдээд ав!
Шошготой нь тулж харьц
Эмэгтэй хүн өдөрт дунджаар 15-25 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. “Би л лав үгүй” гэж бодогдож байгаа л байх. Гэхдээ өглөө шүршүүрт орохдоо л 5, үсээ янзлахдаа л 3 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж тооцохоор түүн дээрээ нүүр будгийн хэрэгслүүдээ нэмвэл дээрх тоонд элбэг хүрэхийг хараад гайхах вий. Арьс бол бидний хамгийн том эрхтэн. Арьсан дээрээ тавьж байгаа зүйлсийн ихэнх нь бидний бүх биеэр тархаж байдаг. Тэдний зарим нь өнгөн хэсэгтэй ойрхон шингэдэг бол, зарим нь цусны сувгуудаар тархаж, биеийн бүх системээр түгдэг. Тэгэхээр найрлагыг нь анхааралгүй авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд чинь урагт хүртэл муугаар нөлөөлөх магадлалтай гэсэн үг.
Бие “дан” байхдаа таалагдсан л бол хүссэн бүтээгдэхүүнээ ямар орц найрлагатайг нь ч харалгүй худалдаад авчихдаг байсан бол энэ 9 сарын хугацаанд шошгыг нь уншилгүй авсан косметик чиний цүнхэнд нэгээхэн ч байх ёсгүй. Гоо сайхны бүтээгдхүүнүүдэд агуулагддаг доорх бодисын жагсаалтыг хэвлүүлж аваад дэлгүүр зорихдоо аваад гараарай. Бяцхан ургийнхаа эрүүл өсөлт бойжилтыг анхаардаг хариуцлагатай жирэмсэн эмэгтэйн заавал мэдэж байх хориотой жагсаалт. Орцын тайлбар дээр эдгээр бодисын нэр байх л юм бол чиний авах бүтээгдэхүүн биш гэсэн үг. Бидний хэрэглэдэг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагаас удахгүй төрөх хүүхдэд эрсдэл, хор учруулж болзошгүй 175 төрлийн химийн бодис агуулагддагийг судлаачид тогтоосон байдаг.
Жирэмсэн бүсгүйн “хориотой” жагсаалтанд:
DBP (dibutyl phthalate).Хумсны будгийг бүр мөсөн хоригло. Яагаад гэвэл ургийн дааварт өөрчлөлт оруулах болон толгой өвтгөх, нүд загатнуулах болон ургийн амьсгалд асуудал үүсгэх хор хөнөөлтэй. Харин хумсаа будах хоббитой ирээдүйн эхчүүддээ дуулгахад яг та нарт зориулсан Beyond, OPI, Sally Hansen болон Essie зэрэг брендийн “3-free” гэсэн нэршилтэй хумсны будаг худалдаанд байгаа.
Хар тугалга (lead). Нэртэй брендүүдийн уруулын будгийн 60 гаруй хувь нь энэ бодисийг агуулж байдаг. L’Oreal, Maybelline, Cover Girl, Revlon гэх мэт. Хар тугалга ялангуяа жирэмсэн эх болон хүүхдийн эрүүл мэндэд аюултай гэгддэг байна.
Phthalate. Крем, нүүрний тос, уруулын будаг, хумсны будаг зэрэг удаан тогтоцтой болон үрчлээний эсрэг бүтээгдэхүүнүүдэд энэ бодис агуулагддаг. Эрдэмтэд уг бодисыг дотоод шүүрлийн булчирхайнд саад учруулан улмаар дааварт өөрчлөлт оруулж болзошгүй хортой бодис хэмээдэг.
Paraben. Чийгшүүлэгч, шампунь, ангижруулагч, нарны тос, үрчлээний эсрэг бүтээгдэхүүн, тоник гэх мэт олон төрлийн косметикт ихээр агуулагддаг ба эмэгтэй хүний дааврын эстрогенд нөлөөлөх, хэвлий дэх хүүхдийн эрүүл мэндэд сөрөг.
Салицилийн хүчил (salicylic acid). Уг бодис жирэмсэн эмэгтэйн хориотой жагсаалтанд заавал байх учиртай. Батганы эсрэг бүтээгдэхүүн, цэвэрлэгч, тоник зэрэгт агуулагддаг. Энэ нь арьсны гүнд нэвтрэн орж, үхсэн эсийг цэвэрлэхэд тусалдаг. Аспириний төрлийх.
Retinoid. Батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.
Fragrance. Чийгшүүлэгч, үнэртэн, уруулын будаг, үнэр дарагчинд агуулагддаг.
Toluene. Хумсны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.
Formaldehyde. Удаан тогтоцтой хумсны будаг, хэлбэржүүлэгч цацлага, үсний будганд агуулагддаг.
P-phenylenediamine. Үсний будаг, сор, шүршигч шингэн, шампунь, ангижруулагчид агуулагддаг.
Butyl Acetate. Хумсны будгийг хагаруулдаггүй бодис.
Ethyl Acetate. Зарим хумсны будаг, сормуусны будаг, шүд цайруулагч, үнэртэй усанд байдаг.
-Нэмж сануулахад ялангуяа жирэмсний эхний 3 сард маш хариуцлагатай хандаарай. Арьс болон үнэрлэх мэдрэмж чинь эмзэгшдэг тул удаан хугацаагаар хэрэглэсэн бүтээгдэхүүнээс мөн татгалзаж, косметикуудаа агаар салхины солилцоотой өрөөнд хадгалахыг илүүд үз.
-Тайлбар дээрээ цэвэр байгалийн гаралтай, органик гэсэн бичиг байсан ч гэсэн шошгийг нь сайтар судлан уншихийг ирээдүйн Гоолингоо ээжүүддээ зөвлөе. Багахан зэргийн химийн бодис агуулсныгаа тооцолгүй цэвэр байгалийн гэсэн байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Ихэнх нянгийн эсрэг бэлдмэл ихсээр дамждаг учраас урагт маш хортой нөлөөтэй. Харин тэдний цөөхөн нь л жирэмсэн эхэд хор хөнөөлгүй байдаг.
-Мөн гоо сайхнаар (нүүр будалт, маникюр педикюр) үйлчлүүж байгаа тохиолдолд ариутгал хийгдсэн эсэх, цэвэр байдлыг нь хянахад илүүдэхгүй.
Сонголт-Зөвхөн цэвэр байгалийн гаралтайг нь!
Дээрх найрлагуудыг дэлгүүрийн бүтээгдэхүүн бүрээс хайхын оронд, аюулгүй косметикийг үйлдвэрлэдэг нэг итгэлтэй брэндийн хэрэглэгч болох нь амар, бас найдвартай. Бүх бүтээгдэхүүнийг нь жирэмсэн эхчүүд ч айлтгүйгээр хэрэглэж болдог гоо сайхны брэнд дэлхийд маш цөөхөн байдаг бөгөөд тэдний дундаас Солонгосын “Beyond” эко брэнд Монголд албан ёсоор орж ирсэн юм байна. Байгалийн жинхэнэ түүхий эдийг ашиглаж, сав баглаа боодлыг хүртэл хүний биед хоргүй, байгаль дэлхийд хаягдалгүй байх, дахин боловсруулагдах талаас нь бодолцож үйлдвэрлэдэг энэ брэндийн бүтээгдэхүүнүүд амьтан дээр биш арьсан дээр туршигдсан, химийн болон үнэртэн бодис агуулаагүй байдгаараа онцлогтой. “True Eco Beyond” уриатай энэ брэндийн нэгж бүтээгдэхүүн бүрээс ан амьтан хамгаалах тодорхой зорилтот ажлуудыг зохион байгуулдсан гэсэн. Ингээд бодохоор хэрэглэхэд хүртэл сэтгэлд нэг л элэгтэй, ээлтэй санагдсан шүү.
“Beyond”-ийг Солонгосын “LG household & healthcare” компани гаргадаг бөгөөд арьс болон биеийн арчилгааны 20 гаруй, нүүр будалтын 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Монос ХХК-ийн оруулж ирсэн “Beyond”-ийн онцлох бүтээгдэхүүнүүдийг та нартаа зориулан хавсралтаар танилцуулж байна. Энэ брэндийн бүтээгдэхүүнүүдийг Метромолл-н 2-р давхарт, Гранд плаза, УИД, Моносын эмийн сангуудаар худалдаалж байгаа. Илүү дэлгэрэнгүйг 94231410, 89203641, 88092506 утсуудаас лавлана уу.
Хөнгөн будалт
Жирэмсэн эхийн дааврын онцлогоос шалтгаалж арьс цоохортох, улайх, батгаших, хавдах шинж тэмдэг илэрдэг. Энэ үед түүнийг сайн далдлахын тулд кремтэй “ханилах” хэрэггүй. Асуудлыг улам хүндрүүлэхээс гадна зүгээр л өнгөлөн далдалт хийж байгаатай адил. Харин оронд нь нунтаг, шахмал энгэсэг, усан суурьтай гуужуулагч хэрэглэх нь хамгийн зөв сонголт.
Үсний будаг
Нэг сайхан мэдээ нь 4 сартайгаасаа хойш үсээ будаж болно. Эхний 3 сар хориотой. Харин мартаж боломгүй нь үсчинд болон гоо сайханчид жирэмсэн гэдгээ заавал сануулах! Байгалийн гаралтай, химийн бодис бага хэмжээтэй агуулсан сөрөг нөлөө багатай будаг олон бий.
Арьсандаа өглөгч ханд
Хэрвээ тослог арьстай бол усан суурьтай бүтээгдэхүүнүүд, нүүрний илүүдэл тос шингээгч зориулалтын цаас, salicylic acid, benzoyl peroxide, retinoids зэрэг бодис агуулаагүй арьсны цэвэрлэгч хэрэглэ. Харин хуурай арьстай бол чийгшүүлэгч, эмзэг арьсны цэвэрлэгч сонгоорой. Мөн хлоржуулсан ус нь арьсыг чинь улам хуурайшуулна шүү. Жирэмсэн үеийн маск гэж сонсож байсан уу? Энэ нь нүүрний арьсан дээр шинээр үүссэн хар толбыг арилгахаас гадна нарнаас хамгаалах давхар үйлчилгээтэй. Мөн нарны тосыг “максимум” түвшинд хэрэглэж байгаарай.
Зочин · 2015/06/10
ёстой маш хэрэгтэй мэдээлэл байна. суртчилгаа байсан чяаадын. хоргүй бүтээгдэхүүн хайхаар үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч гэсэн нүль хор байхын байна ш дээ. найрлагандаа. энгийн шампунь хүртэл. аргаа бараад гадаадаас ньь захы гэхээр маш үнэтэй. хямдхан олон хортой бүтээгдэхүүн хэрэглэж байхаар үнэтэй ганц бүтээгдэхүүн авах нь хамаагүй дээр. жирэмсэн. ******үүл эмэгтэйчүүд юм болгон л болохгүй гээд ёсто тарзан болдог ш дээ.
Зочин · 2014/01/24
Хэрэгтэй гэсэн бүтээгдэхүүнийхээ хэдэн нэрийг л хэлсэн бн шдээ сүртэйн хэрэгтэйг нь аваад хэрэггүй мэдээллийг нь өнгөрөөгөөч
reklem · 2014/01/24
heregteil zovolgoo bnshde.boloh bolohguign haij bhaar tsagaa hemneed hereglej ****oor bol boljil bnshd.yun surtei reklam ch geh shih
Зочин · 2014/01/23
Harin tiim Solongosiin goo saihnii buteegdehiinuu surtalchilgaa ym bishuu
Зочин · 2014/01/22
Huhuul eejuuded horigloh goo shnii butegdehuun baihuu?turgen uilchleh sevhnii tos hereglevel ymar bol?
Зочин · 2014/01/22
ТАНАЙ САЙТ ХҮНД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ЗҮГЭЭР Л НЭГ БАЙГУУЛЛАГЫН РЕКЛАМ ХИЙЖ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛЖ БАЙГАА ЧИНЬ ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЛТЭЙ БАЙНА