“Mисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо
2018/06/12
“Мисс монголиа” холбоо, “SBN” телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо.
Түүний хувьд тэргүүн миссийн титмийн эзэн болсны зэрэгцээ “Мисс спорт”, “Мисс бикини” шалгаруулалтуудын ялагч болсон юм.
Б.Мөнхчимэг тэргүүн мисс болсноороо монголын миссүүдийн эгнээнд нэр нь бичигдэж явахын зэрэгцээ Япон Улсад зохион байгуулагдах "MISS INTERNATIONAL 2018" тэмцээний эрхийн эзэн болж байгаа бөгөөд Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажиллада, “Шинэ монгол косен”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай нэгэн юм байна.
Ийнхүү “Mисс монголиа 2018” тэмцээний хамтран зохион байгуулагчаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо ажиллажээ.
ggg · 2018/06/13
myangaa ahtai l suuchihgui bol
Зочин · 2018/06/12
ёстой оригоороо байгаа хөөрхөн монгол охин бн амжилт хүсий