МАХН: Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй ч байж болно
2018/06/15
УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтий аймагт Д.Гантулгын орыг залгуулах нөхөн сонгууль болно. Одоогоор нөхөн сонгуулийн товыг гаргаагүй ч нам бүр өөр өөрсдийн кандидатыг тодруулахаар сэм тохиролцоо, илэрхий хэрүүл тэмцэл хийж байна.
Тэгвэл Хэнтийн нөхөн сонгуулиар Монголын улстөрд албан ёсоор дахин орж ирнэ гэгдээд байгаа Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх, эсэх асуудал тодорхой болоогүй гэж МАХН-ын генсек Б.Тулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр "МАХН нөхөн сонгуульд оролцоно. Нэр дэвшигчээ ч удахгүй тодруулна. Бидний хувьд зөвхөн Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлнэ гэсэн явцуу ойлголт байхгүй. Манай намын нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтий аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Магадгүй С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үү, эсвэл Н.Энхбаяр дарга өөрөө нэр дэвших үү бүр залуучуудын төлөөлөл болох Хэнтий аймгийн Түмтийн даргыг нэр дэвшүүлж болно. Манай намд бусад улс төрийн намууд шиг бүлэг, фракц гэж байхгүй. Аливаа асуудлыг шийдэхдээ олонхоороо шийддэг ийм л нам. Нөхөн сонгуульд манай намыг оролцохыг хүссэн санал сонгогчдын зүгээс ирж байгаа" гэсэн байв.
Өөрөөр хэлбэл, МАХН гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Тэгвэл олон нийтийн дунд Н.Энхбаярыг УИХ-д багтвал чухам юу өөрчлөгдөх бол гэсэн хүлээлт хэдийнэ бий болсон. Тэгэхээр Б.Тулгын хэлсэнчлэн удахгүй тодрох МАХН-ын нэр дэвшигч энэ зуны улстөрийн гол сэдэв байж, ирэх намрын нөхөн сонгуулийн том хүлээлт болох нь ээ.
www.erennews.mn
ard · 2018/06/16
MAH AH HOER NAM ODOO BOLNO OO. ARD TVMEN HANGALTTAI ZOWLOO ZVDERLEE. ENE. HOER NAMIIG ITGEJ NAIDAJ ERGVV HURGA SHIG BOLGOLOO DOO
иргэн · 2018/06/15
Одоо Энхбаяр дарга дэвшвэл их зовнодоо, Сайн тэмцэж үзэлцэхээр нь Ганбаатар орж ирж байгаад, 2020 он болоход бүх төлөвлөгөөгөө удирдаж цэгцэлж аваад Энхбаяр гуай олуулаа орж ирэх хэрэгтэй!